Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Атомын тухай ярилцья” хялбаршуулсан бүтээл хэвлэгдэн гарлаа
 “Атомын тухай ярилцья” хялбаршуулсан бүтээл хэвлэгдэн гарлаа

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас 2015 оноос шинжлэх ухааны танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал номыг эрхлэн гаргаж, олны хүртээл болгож байна. 2022 онд 14 цуврал /82-95 дахь дугаар/ бичиж, хэвлүүлээд байна.   

Энэхүү цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлог бөгөөд хүүхэд, багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Хялбаршуулсан цуврал бүтээлийн 2022 оны 90 дэх дугаарт доктор  Ц.Цогбаярын  бичсэн  “Атомын тухай ярилцья” бүтээлийг хэвлэн нийтлүүлэв. 

Тус бүтээлд материйг бүрдүүлэгч үндсэн нэгж болох атом болон түүний доторх цэнэгт эгэл бөөмс, түүнчлэн химийн элементүүдийг эрэмбэлэх ерөнхий зүй тогтлын тухай ойлголтыг багтаажээ. Эндээс  атомын тухай анхны ойлголт, бүтэц, квант онол, физикч Борын дэвшүүлсэн атомын загварын талаар уншаарай.​


Бусад мэдээлэл