Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ИНФОРМАТИКИЙН САЛБАРЫН 40 ЖИЛИЙН ОЙН ХУРАЛ БОЛЛОО
ИНФОРМАТИКИЙН САЛБАРЫН 40 ЖИЛИЙН ОЙН ХУРАЛ БОЛЛОО

Монгол улсад информатикийн салбар үүсч хөгжсөний 40 жилийн ой энэ онд тохиож байна. Тус ойг тохиолдуулан ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгээс “Информатик-2016” эрдэм шинжилгээний хурлыг 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Эрдэм шинжилгээний хурлаар ФТХ-ийн Информатикийн салбарын эрхлэгч, доктор Б.Нэргүй “Информатикийн салбарын үүсэл, хөгжил” сэдвээр үндсэн илтгэл тавьсан бол Б.Зандан, О.Бөхцоож нар “Криптографийн гибрид систем”, Б.Энхтуул, Д.Лхагвасүрэн нар “Хөрөнгийн зах зээлийн санхүүгийн мэдээлэл, түүний шийдвэр гаргалтад нөлөөлөх нөлөөлөл”, С.Насан-Очир, Н.Баярсайхан, Б.Сувдаа нар “Гинжин кодын аргаар монгол хэлний гар бичмэл танилт”, н.Мөнхзаяа “Өвөрмонголын Их Сургуулийн монгол хэлний сураг занги шийдвэрлэлтийн судалгаа” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.

Хуралд ШУА-ийн эрдэмтэн судлаачдаас гадна БНХАУ-ын Өвөрмонголын их сургууль, МУИС, АШУҮИС, ШУТСан, ШУТИС, ХААИС, Үндэсний тагнуулын академийн эрдэмтэн судлаачид оролцож 20 гаруй илгэл хэлэлцүүллээ.


 



Бусад мэдээлэл