Монгол улсын Шинжлэх ухааны Академиас олон нийтийг соён гэгээрүүлэх, шинжлэх ухааныг олон нийтэд сурталчлан таниулах эрхэм зорилгын хүрээнд “Академичдын цуврал лекц”-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Тус цуврал лекцийн 21 дэх удаагийн лекцийг Чингисийн одонт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Академич Хавтгайн Намсрай залуу эрдэмтдэд зориулан “Орчин үеийн физикийн шинжлэх ухаан ба ирээдүйн авьяасыг нээх зарим арга зам жишээнүүд” сэдвээр 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 15.00 цагт Тусгаар тогтнолын ордонд нээлттэй хэлбэрээр залуу эрдэмтэдтэй шууд харьцан уншив.
Тус лекцийг Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Монголын Залуу Эрдэмтдийн холбоо, Монгол Ардын Нам, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз болон Монголын Залуу Эрдэмтдийг Дэмжих Сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав.