Вэбсайтын цэс
Хэлний сонголт
НИЙСЛЭЛИЙН ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗАРТ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭВ
НИЙСЛЭЛИЙН ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ГАЗАРТ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЭВ

ШУА-ийн Геологи, газарзүйн бага чуулганы эрдэмтэд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын удирдлагуудтай 12 дугаар сарын 19-ний өдөр уулзаж зөвлөмж хүргүүлэв.

ШУА-ийн Геологи, газарзүйн бага чуулганы эрдэмтэд, мэргэжлийн судлаач, эрдэм шинжилгээний ажилтнуудын баг хамтран ажиллаж, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээнд тархсан олон жилийн цэвдэг хөрс, түүний илрэл, үзэгдлүүд болон ул хөрсний хүйтний овойлтын үзэгдэл, үер, хөрсний гулсалт, халиа тошин үүсэх зэрэг инженер-геологийн аюултай үзэгдлүүдийн талаарх олон жилийн судалгааны үр дүнд үндэслэн Нийслэл хотын хэмжээнд барилгажих үйл ажиллагаа эрчимжиж буй өнөө үед барилга, байгууламжийн бүс газрыг эдгээр үзэгдлээс хамгаалах арга хэмжээний талаар тодорхой саналуудыг  дэвшүүлсэн зөвлөмжийг боловсруулжээ. 

             Бага чуулганы зүгээс дээр дурдсан инженер–геологийн аюултай үзэгдлүүд нь нийгэм, эдийн засгийн ихээхэн хор хохирол үзүүлж байдаг учраас эдгээрээс хамгаалах ажлыг  нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөө, барилга, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажилтай нягт уялдуулан, тусгай төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх шаардлагатай талаар зөвлөмжид тусгасан байна.

            Уулзалтын үеэр Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын удирдлагууд эрдэмтдийн зөвлөмжийг талархан хүлээн авч, цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.


 


 


 


 

 


 



Бусад мэдээлэл