Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ГОВИЙН БҮСИЙН СУДАЛГААНЫ ТӨВ БАЙГУУЛАХААР БОЛЛОО
ГОВИЙН БҮСИЙН СУДАЛГААНЫ ТӨВ БАЙГУУЛАХААР БОЛЛОО

Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ санаачлан Монгол улсын Шинжлэх ухааны Академитай хамтран “Өмнөговийн түүх соёлын өв: Өнөө ба ирээдүй” онол практикийн бага хурал-хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Хурлын нээлтэд ШУА-ийн Дэд ерөнхийлөгч Т.Дорж, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, ССАЖЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэндсүрэн нар оролцов.

Хурлаар Өмнөговь аймгийн нутагт хийсэн палеонтологи, археологийн судалгаа, Өмнөговь аймагт буй соёлын олдворуудыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох, говийн байгаль соёлын өвийн газруудаас Дэлхийн өвд бүртгүүлэх боломж байгаа эсэх, “Энержи ресурс” ХХК-ний захиалгаар хийсэн Цогтцэций сумын “Соёлын өвийн хөтөлбөр”-ийн үр дүн зэрэг олон асуудлыг хөндөн ярилцсан юм.

Түүнчлэн “Говийн бүсийн судалгааны төв”-ийг байгуулах шаардлага, арга зам, бүтэц, санхүүжилт, мэргэжлийн удирдлага болон “Соёлын өвд суурилсан аялал жуулчлалын хөгжил” гэсэн томоохон 2 хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгийн үр дүнд хуралд орлцогчдын зүгээс Өмнөговь аймагт “Говийн бүсийн судалгааны төв” байгуулах саналыг дэмжсэн юм.


 



Бусад мэдээлэл