Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ЗАЛУУ СУДЛААЧИД ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН САНАЛ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙД СУРАЛЦЛАА
ЗАЛУУ СУДЛААЧИД ОЛОН УЛСЫН ХАМТАРСАН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН САНАЛ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙД  СУРАЛЦЛАА

ШУА-иас  залуу судлаачдад зориулан  “Олон улсын хамтарсан судалгааны төслийн санал боловсруулах арга зүй” сэдэвт сургалтыг хоёрдугаар сарын 27,28-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Энэхүү сургалтын зорилго нь судлаачдад судалгааны хамтарсан төслийг  хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага, ач холбогдол цаашдын хандлага, санхүүжүүлэгч байгууллагуудын тухай танилцуулах, судалгааны төслийн саналыг боловсруулах  болзол шаардлагуудыг өөрийн орны өвөрмөц онцлог, нөхцөлтэй  уялдуулан  орчин үеийн технологи, арга зүй,  мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд оршиж байгаа юм. Мөн судалгааг санхүүжүүлэгч байгууллагуудыг олж, тэдгээрийн шаардлагад нийцүүлэн хамтарсан судалгааны төслийн санал боловсруулах, төсөл хамтран хэрэгжүүлэгч судалгааны байгууллага, судлаачийг  хэрхэн сонгох, тэдэнтэй  харилцаа үүсгэх, санал тавих, гэрээ, хэлэлцээр байгуулах, үр өгөөжтэй хамтран ажиллах оновчтой арга зүйг эзэмшихүүлэх  ач холбогдолтой юм.   

Тус сургалтыг лекц, дадлагын ажил, багаар ажиллах, судалгааны хамтарсан төслийн санал боловсруулах,  хэрэгжүүлэх, үр дүнг тайлагнах  хэлбэрээр Ази номхон далайн уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны сүлжээ байгууллага (Asian Pacific Network for Global Change Research) –аас зарладаг хамтарсан судалгааны төслийн санал боловсруулах загвар ашиглан дадлагын ажлыг  зохион байгуулах хэлбэрээр явуулсан нь судлаачдад шинэлэг байж, үр өгөөжөө өгч чадлаа хэмээн оролцогчид онцолсон юм. Сургалтад ШУА-ийн 10 хүрээлэнгийн 25 судлаач хамрагдлаа. 

 


Бусад мэдээлэл