ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл Франц улсын Гэгээрэл, дээд боловсрол, эрдэм шинжилгээний яамны зөвлөх Проф. Жон Лук Клеменийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад ШУА-ийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, доктор, проф.Р.Бандий, Франц улсын Гэгээрэл, дээд боловсрол, эрдэм шинжилгээний яамны Үндэсний боловсролын байцаагч Сэлинь Филтц нар байлцав.
Уулзалтын үеэр Проф. Жон Лук Клемен, хоёр орны эрдэмтэн, судлаачдын хамтарсан судалгааны үр дүн маш сайн байгааг дурдаад, цаашид хоёр орны ШУА-иудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, эрдэмтэн солилцооны ажлыг зохион байгуулах, магистр, докторын сургалтад залуу судлаачдыг хамруулах боломжийн талаар ярилцаж, санал солилцов.