Монгол улсад Ботаникийн салбар үүсч хөгжсөний 40 жилийн ой энэ жил тохиож байна. Тус ойг тохиолдуулан ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгээс “Ботаникийн хүрээлэн 40 жил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 10 дугаар сарын 17-ны өдөр ШУА-ийн Нэгдсэн байранд зохион байгуулж байна
Хурлын нээлтэд БОНХ-ийн Дэд сайд Б.Тулга, БШУЯ-ны төлөөлөл, ШУА-ийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Т.Галбаатар зэрэг холбогдох албаны хүмүүс оролцож, баярын мэндчилгээ дэвшүүллээ. Мөн энэ үеэр тус салбарт үр бүтээлтэй ажилласан ажилтан, албан хаагчдыг салбарын яамд, академийн зүгээс шагнаж урамшуулсан юм.
Ойн баярын хурлаар ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгийн захирал, академич Ч.Дугаржав “Монгол орны ургамлын судалгаа: товч түүх, гол үр дүн, цаашдын зорилт” сэдвээр илтгэл тавьсан бол доктор Н.Амартүвшин “Монгол орны Эгэл өмхий өвсний үрлэлт соёололт ба үрийн талын морфологи онцлог” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Үүний дараа И.Түвшинтогтох, Б.Бат-Энэрэл, Т.Отгонжаргал, Н.Нямбаяр, Д.Маньдарь нарын судлаачид “Ургамалжлын зургаар ургамал нөмрөгийн өөрчлөгдлийг хянах нь” сэдвээр сонирхолтой илтгэл тавьжээ.
Ботаникийн хүрээлэнгээс 40 жилийн ойдоо зориулж “Ботаникийн хүрээлэн-40 жил” сэдэвт бүтээл, фото зургийн үзэсгэлэн, Ботаникийн хүрээлэн-40 жил” баримтат киног дэлгэн үзүүлж байна.