Монгол Улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины 2024 оны 9-р сард хийсэн албан айлчлалын үеэр хоёр орны Байгаль орчны сайд нар “Байгал нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах” тухай санамж бичигт гарын үсэг зурж, тус санамж бичгийн хүрээнд Эгийн голын УЦС төслийн Байгал нуур, Сэлэнгэ мөрөнд үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлэх Монгол-Оросын мэргэжлийн баг байгуулагдсан юм. Уг мэргэжлийн багийн анхдугаар хуралдаан 2025 оны 2-р сарын 10-ны өдөр Москва хотод ОХУ-ын ШУА-ийн төв байранд амжилттай болж өнгөрлөө.