Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Хил хамгаалах ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Хил хамгаалах ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд энэ сарын 21-ний өдөр ХХЕГ-т албан уулзалт зохион байгуулж, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд ХХЕГ-ын дэргэдэх Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэн ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдтэй хамтран салбарын үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг эрдэм шинжилгээ, туршилт судалгаанд тулгуурлан шийдвэрлэх боломжит гарцыг тодорхойлох, шинжлэх ухаан, судалгаа хөгжүүлэлтийн үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэсэн хамтарсан инновац, технологийн төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх сургалт, эрдэм шинжилгээний хурал, семинар зохион байгуулах, эрдэм шинжилгээний сэтгүүл хөгжүүлэлт, бүтээл гаргах зэргээр хамтран ажиллахаар боллоо.

 

 


Бусад мэдээлэл