2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Тайпэйн худалдаа, эдийн засагийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч ноён Николай Ван-г Монгол Улсын Шинжлэх ухааны академиын Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл хүлээн авч уулзан санал солилцлоо.
Энэхүү уулзалтын үеэр ШУА, тус төлөөлөгчийн газартай олон жилийн найрсаг хамтын ажиллагаатай байсныг тэмдэглээд Ковидын улмаас тасарсан зарим хамтын ажиллагааг дахин сэргээхэд анхаарал хандуулахаар боллоо. Тухайлбал үүнд:
1. Тайванийн Хааны ордон музейтэй хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн байгуулах,
2. Монголын түүхтэй холбоотой бичгийн болон эд өлгийн дурсгалыг дижитал хэлбэрт оруулан үзэсгэлэн гаргах, каталог, бүтээл болгон хэвлүүлэх,
3. ШУА-ийн эрдэмтэн судлаачдыг богино хугацаагаар Тайвань улсад хамтарсан судалгаа хийхэд дэмжлэг үзүүлэх,
4. ШУА, Тайваний Синика академитай хамтын ажиллагааг сэргээх,
5. Шинжлэх ухааны салбарын хүний нөөцийг ахисан түвшинд бэлтгэх,
Байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлт, түүний үр нөлөөллийн судалгааг хийхэд харилцан туршлага мэдээлэл солилцох зэрэг ажлуудыг хийхээр тохиролцлоо