Вэбсайтын цэс
Хэлний сонголт
14 БАЙРШИЛД БИЧИЛ ТӨГӨЛ БАЙГУУЛНА
14 БАЙРШИЛД БИЧИЛ ТӨГӨЛ БАЙГУУЛНА

Улаанбаатар хотын захирагчийн Ажлын алба, Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн хамтран, Чингүнжавын гудамжны хоёр талаар 19 төрлийн модтой ойн төгөл байгуулж байна. Гацуур, нарс, шинэс, агч, хус, хайлаас, гүйлс, голтбор, нохойн хошуу, монос, өрөл, долоогоно, даланхальс, боролзгоно, яргай, тэхийн шээг, тавилгана, тэсхэй тэсмэг зэрэг модоор бүрдэх энэхүү төгөлийг байгуулахдаа моднуудаа жигүүрт хослол зохиомжоор тарьж байгаа аж. Гоёлын модон төгөл байгуулах энэ ажил өнгөрсөн амралтын өдрүүдээр Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр эхэллээ

2019 оноос орон сууцны хороолол дундах сул шороон хөрстэй, тохижуулаагүй, борооны ус их тогтдог байршлуудыг нэг бүрчлэн судлаад, дээрх газарт мод тарихаар сонгожээ. Эдгээрээс 2020 онд 14 байршилд бичил төгөл байгуулж, 24 байршилд Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран хосолмол зохиомж бүхий төгөл байгуулахаар төлөвлөжээ.



Бусад мэдээлэл