Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн судлаачид АНУ-ийн 4 мужийн 6 хотод 21 хоногийн албан томилолтоор ажиллаад ирлээ
Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн судлаачид АНУ-ийн 4 мужийн 6 хотод 21 хоногийн албан томилолтоор ажиллаад ирлээ

Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн судлаачид Америкийн нэгдсэн улсын Төрийн департаментын боловсрол, соёлын асуудал эрхэлсэн товчооноос зохион байгуулдаг International Visitor Leadership Program (IVLP) хөтөлбөрт хамрагдан , АНУ-ийн 4 мужийн 6 хотод 21 хоногийн албан томилолтоор ажиллаад ирлээ.

Томилолтын хугацаанд Монголын баг АНУ-ын Төрийн систем, бодлого, шинжлэх ухаан, технологи туршилт, инновац нэвтрүүлэх болон шат шатны шинжлэх ухаан, технологи, туршилт, инновац хөгжүүлэлт, боловсролын байгууллагаар зочилж, тэдний үйл ажиллагаа, ажиллах систем, хамтран ажиллах боломжтой танилцсан юм. Тухайлбал,Төрийн департмент, Холбооны улсын сенатын ажлын алба, Үндэсний Шинжлэх ухааны сан, Үндэсний шинжлэх ухаан, инженерчлэл, анагаах ухааны академи, Жорж Вашингтоны их сургууль, Америкийн Их сургууль, Нью Орлеанс хотын Био инновацын төв, Луизиана мужийн их сургууль, Кентакки мужийн их сургууль, Луивиллийн их сургууль, Орегон мужийн инновацын сан, мужийн сенатор Аарон Вүүдс зэрэг 27 байгууллагатай (Вашингтон муж 11 Луизиана муж 5, Кентакки муж 5, Орегон муж 6) уулзалт хийж, 1 хамтын ажиллагааны санамж бичгийг Жорж Вашигтоны Их Сургуультай байгуулан, 6 байгууллагатай (ЖВИС-Инновац, энтерпренершипийн алба, Брукинг институт, НАСА,  Луисвиллийн Их сургууль, JEFFERSON COLLEAGE Монника-судалгааны төсөл, өгүүлэл бичих, Кентакигийн их сургууль, Water collaborative )  хамтран ажиллах эхний тохиролцоонд хүрчээ.

Мөн АНУ дахь Монгол улсын элчин сайдын яаманд зочилж, элчин сайдтай манай улсын болон АНУ-ын шинжлэх ухаан, технологийн асуудлаар санал солилцож цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцжээ.

Хамтын ажиллагааны дэлгэрэнгүй мэдээллийг цуврал мэдээгээр танилцуулах болно.


Бусад мэдээлэл