Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Монгол дахь боловсролын философийн асуудал, хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо
“Монгол дахь боловсролын философийн асуудал, хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

ШУА-ийн Философийн хүрээлэн, ШУА-ийн Хүмүүнлэгийн Ухааны салбарын Бага чуулган хамтран “Монгол дахь боловсролын философийн асуудал, хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 2022 оны 4-р сарын 22-ны өдөр танхим болон цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний хуралд “Боловсролын тухай онол ба философийн өөрчлөлт, хандлага”, “Хүмүүнлэг боловсролын тулгамдсан асуудал”, “Амьдрахуй ухааны болон академик боловсролын зохирол”, “Шинэ хэвийн нөхцөл дэх Монголын боловсролын сорилт ба боломж” гэсэн дэд сэдвүүдийн хүрээнд ШУА-ийн Философийн Хүрээлэн, МУИС, ХААИС, МУБИС, БШУЯ-ны харьяа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Тэнгэр Дээд сургууль, Хангай Дээд сургууль, “Монголын Философийн Холбоо”, “Залуу Судлаачдыг Дэмжих Сан” ТББ зэрэг байгууллагын багш, судлаачид оролцож илтгэл хэлэлцүүллээ.

Хурлыг нээж ШУА-ийн ХУСБЧ-ы дарга, академич Л.Болд мэндчилгээ дэвшүүлж, Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэн даргалав.

Хуралд БШУ-ы сайдаар ажиллаж байсан профессор С.Төмөр-Очир, А.Цанжид, Ч.Лхагважав, ШУТИС-ийн “Нээлттэй боловсрол” төвийн захирал Ардын багш Д.Бадарч нар оролцож боловсролын тогтолцооны асуудлаар санал бодлоо илэрхийлэв. Мөн ШУА-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарын Бага чуулганы төлөөлөгчид, төрийн болон ТББ-ын төлөөлөл, орон нутгийн багш нар, боловсролын салбарын мэргэжилтэн, судлаачид зэрэг 130 орчим хүн танхим болон цахим хэлбэрээр оролцлоо. Тус хурал нь боловсролын философийн асуудлаар Монголд анх удаа зохион байгуулагдсанаар онцлог юм.



Хурлын илтгэлийн эмхэтгэлийг хэвлүүлж нийтийн хүртээл болгов. 




Бусад мэдээлэл