Вэбсайтын цэс
Хэлний сонголт
SCIENCE СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААРТ МОНГОЛООС ОЛДСОН ХАМГИЙН ЭРТНИЙ ХҮНИЙ ЯСНЫ ГЕНОМЫН СУДАЛГААНЫ ТАЛААР НИЙТЭЛЖЭЭ
SCIENCE СЭТГҮҮЛИЙН ШИНЭ ДУГААРТ МОНГОЛООС ОЛДСОН ХАМГИЙН ЭРТНИЙ ХҮНИЙ ЯСНЫ ГЕНОМЫН СУДАЛГААНЫ ТАЛААР НИЙТЭЛЖЭЭ


Германы Макс Планкийн Хүрээлэнгийн Хувьслын Антропологи болон Монголын Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнгийн судлаачид Science сэтгүүлд  өнөөдөр Монголын нутаг дэвсгэрээс олдсон хамгийн эртний хүний ясны геномын судалгааны талаар нийтлүүлжээ. Тус өгүүллийг та бүхэнд эх хэл дээрээ хүргэж байна. /https://www.mpg.de/15938812/1026-Evan-019609?fbclid=IwAR0xD4QAjAfGVAMtrBJtO_R0712J5X8RsK9DGN9VCGfZRCNi7b68NvRYLHk

 

 34 000 жилийн өмнөх Еврази хүмүүсийн генетикийн хамаарал болон эртний Зүүн Азийн иргэдийн удамшил зүй

Судалгааны үр дүнд тухайн ясны олдвор нь 25 хувийн Баруун Евразийн ДНХ агуулсан 34 000 жилийн настай гэж тогтоогджээ. Үүнээс үзэхэд эртний хүмүүс одоогийн амьдарч буй хүмүүсийн өвөг дээдсийг суурьшихаас өмнө Еврази тивийг аль хэдийн дамжин нүүдэллэж байсныг илтгэж байна. Түүнчлэн Хятадаас илэрсэн 40 000 жилийн настай Денисовын ДНХ агуулсан олдворын судалгаа болон тус судалгаанаас үзэхэд  орчин үеийн хүн үүсэхээс өмнө устаж үгүй болсон гоминидууд нь Азийн нутаг дэвсгэр дээр иргэншиж байсан хэмээн таамаглаж байна.

Монголын зүүн бүсэд орших Норовлин сумын Салхитын хөндийгөөс 2006 онд уурхайчид нэгэн морфологи хэв шинжээрээ содон гавлын ясны олдворыг олсон. Олдворыг Mongolathropus, Неандерталь эсвэл Homo Erectus байх магадлалтай гэж анхлан тодорхойлсон. Тус олдвор нь зөвхөн плейстоцены үед хамаарах хэдий ч он цагийн хувьд маргаантай байсаар ирсэн.

Гавлын ясанд хийгдсэн ДНХ судалгаанаас үзэхэд тус олдвор нь 34 000 жилийн өмнө амьдарч байсан эмэгтэй хүнийх бөгөөд Европ биш Ази хүн байсныг илрүүлсэн. Салхитын олдворыг генетикийн хувьд ганцхан Хятадын Тиняны агуйгаас олдсон 40 000 жилийн настай эрэгтэй хүнийхтэй харьцуулах боломжтой байсан бөгөөд туршилтын үр дүнгээс үзэхэд эдгээр олдворууд нь өөр хоорондоо хамааралтай болох нь тогтоогдсон. Гэсэн хэдий ч Салхитын олдвор нь гарал үүслийн хувьд дөрөвний нэг буюу 25 хувийн баруун Евразийн хольцтой. Энэ нь магадгүй эртний Сибирийн хэв шинжийг удамшин авч үлдсэн байх. Макс-Планкийн Хүрээлэнгийн Хувьслын Антропологийн судалгааны удирдагч Доктор Д.Массалини өгүүлэхдээ “Тус олдворт хийгдсэн судалгааг дүгнэхэд Зүүн Азид иргэншиж буй орчин үеийн хүмүүс 34 000 жилийн өмнөөс эхлэн шилжин суурьшиж байсны нэгэн нотолгоо хэмээн үзэж байна”. “Энэхүү ховор олдвор нь 35 000 жилийн өмнө эртний хүмүүс тодорхой давтамжтайгаар Евразийг дамнан нүүдэллэж байснаас гадна өөр хоорондоо ямарваа нэгэн байдлаар харилцаа хамааралтай байсныг харуулж байна”.

Салхитын хөндий болон Тиняны агуйгаас илэрсэн олдворын геномын судалгааг Макс-Планкийн Хүрээлэнгийн Хувьслын Антропологийн Доктор Б.Петерын шинэчилсэн арга зүй дээр тулгуурлан хийгджээ. Тус судалгааны үр дүнгээс харахад Салхит болон Тиняны бодгалиуд нь Неандерталь болон Денисовын ДНХ агуулж байсан нь Ази хүн Неандертальтай хамааралтай болохыг илтгэж буй ховор тохиолдол юм. ШУА-н Археологийн хүрээлэнгийн Доктор Б.Гүнчинсүрэн хэлэхдээ “Бидэнд байгаа Зүүн Азийн эртний хүмүүсийн генетикийн үр дүнгээс харахад эртний хүмүүсийн өвөг дээдэс ямарваа нэгэн байдлаар Денисовын хүмүүстэй харилцаа холбоотой  байснаас гадна мөхсөн гоминидууд нь Ази - Номхон далайн бүсийн арлын одоогийн ард иргэдийн эртний өвөг болох нь харагдаж байгаа нь үнэхээр гайхалтай юм”. “ Өөрөөр хэлбэл орчин үеийн хүмүүс болон Денисовынхон 40 000 жилийн өмнө хоорондоо харилцаа хамааралтай байсныг батлах баримт болж байна”.

“Орчин үеийн хүмүүсийн Денисовын геномын ДНХ хэсгүүд нь эртний Зүүн Азид амьдарч байсан Денисовынхны ДНХ хэсгүүдтэй давхцаж байгаа ч Номхон далайн арлын хүмүүстэй тохирохгүй байгаа нь сонирхол татаж байна” хэмээн Доктор Массилани хэлэв.

Өгүүлэлийн эх:

  • DiyendoMassilani, LauritsSkov, MatejaHajdinjak, ByambaaGunchinsuren, DamdinsurenTseveendorj, Seonbok Yi, Jungeun Lee, Sarah Nagel, Birgit Nickel, ThibautDevièse, Tom Higham, Matthias Meyer, Janet Kelso, Benjamin M. Peter, SvantePääbo. Denisovan ancestry and population history of early East Asians. Science. October 29th 2020.DOI: doi: 10.1126/science.abc1166

 

Холбоо барих хаяг:

DiyendoMassilani

Max-Planck Institute for Evolutionary Anthropology

Department of Evolutionary Genetics

DeutscherPlatz 6

04103 Leipzig, Germany

phone : +49 (0)341-3550-851

Email: diyendo_massilani@eva.mpg.de

 

SvantePääbo

Max-Planck Institute for Evolutionary Anthropology

Department of Evolutionary Genetics

DeutscherPlatz 6

04103 Leipzig, Germany

phone : +49 (0)341-3550-500

Email: paabo@eva.mpg.de

 

Sandra Jacob

Max-Planck Institute for Evolutionary Anthropology

Press and Public Relations

DeutscherPlatz 6

04103 Leipzig, Germany

phone : +49 (0)341-3550-122

Email: jacob@eva.mpg.de

 



Бусад мэдээлэл