БНХАУ-ын Шинжлэх ухааны академиийн “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд байгуулагдсан ANSO (Alliance of Internatioanal Science Organizations) буюу Олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын холбооны анхдугаар хурал БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдаж байна. Энэхүү хуралд дэлхийн 70 гаруй орны Шинжлэх ухааны сайд нар болон төлөөлөгчид оролцож байгаа юм.
Хурлын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн сайд Юен Хэжүнтэй уулзан “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд хоёр улсын шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил хэрэгжүүлнэ. Үүнд:
Мөн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн холбоог хангах чиглэлд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, гарааны бизнесийг дэмжин хөгжүүлэх, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд Олон улсын сэргээгдэх шинэ эрчим хүчний судалгааны хүрээлэн, технологийн хамтарсан сургууль байгуулах зэрэг өргөн хүрээнд нээлттэй ярилцаж, хамтран ажиллахаар боллоо.