“Монголын Инновацын 7 хоног”-ийн хүрээнд жил бүр зохион байгуулагддаг “Эрдэм хакатон 2023” тэмцээний нээлт өнөөдөр боллоо.
Инновацын тэргүүлэх чиглэл (2020-2025)-ийн хүрээнд, нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, шинжлэх ухаанд суурилсан, цаашид үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой, оюуны өмчийн эрх бүхий инновацын төслийг шалгаруулж хөрөнгө оруулалтаар дэмжих зорилготой “Эрдэм хакатон 2023” арга хэмжээг БШУЯ-ны дэмжлэгтэйгээр ШУА-иас зохион байгуулдаг.
Энэ жилийн хувьд цар хүрээ нь өргөжиж Европын холбооны
санхүүжилттэй
“Бүгд залуусын
төлөө,
залуус
бүгдийн
төлөө” төсөл,
СЭЗИС, Эрдэнэт
Шинжлэх
ухаан
технологийн
парк,
Европ
Дархан Инновац, энтрепренершип
төв,
Мэдээлэл
технологийн
үндэсний
парк,
Стартап
Монгол
ТББ-тай
хамтран
зохион
байгуулж
байна.
"Эрдэм Хакатон" нь Инновацын тэргүүлэх 5 чиглэл болох Мэдээллийн технологи, Шинэ материалын технологи, Биотехнологи / үйлдвэрлэлийн технологи, Сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүчний технологи, Үндэсний онцлог бүхий соёлын инноваци, бүтээлч үйлдвэрлэл гэсэн чиглэлийн хүрээнд оюуны өмч бүхий бизнес төслүүд өрсөлддөгөөрөө онцлогтой, шалгуур өндөртэй тэмцээн байдаг. Анх 2017 онд ШУА-ийн судлаачдын дунд 500,000 төгрөгийн шагналын сантайгаар эхэлж байсан уг тэмцээн нь өдгөө салбар салбарын энтрепренер судлаач оролцогчдын хүсэн хүлээдэг арга хэмжээ болсон. Түүнчлэн төслийн тоо, чанар болон шагналын сан ч жилээс жилд өссөн гэдгийг нээлтийн үеэр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын дарга А.Баярбаатар онцлов.
Тус арга хэмжээнд өнөө жил 60 орчим оролцогчдоос 32 төслийн санал ирүүлжээ. Өнөөдрийн нээлтийн үйл ажиллагааны үеэр Ард Секюритиз ҮЦК-ийн гүйцэтгэх захирал Ц.Бархас “Бизнес төслөө амжилттай танилцуулах нь” сэдвээр оролцогчдод зөвлөгөө, сургалт өглөө.
”Эдгээр оролцогчид өнөөдрөөс ирэх сарын 3 хүртэл энтрепренёр ур чадвар суулгах сургалт, менторуудын чиглүүлэг зөвлөгөөний дагуу төслөө боловсруулахад суралцах юм байна. Улмаар ирэх сарын 5-ны өдөр төслүүдийн дүнг хэлэлцэж 5 төслийг шалгаруулна. Тэргүүн байрт шалгарсан төсөлд БШУ-ны сайдын нэрэмжит 20 сая төгрөг, дэд байранд ШУА-ийн Ерөнхийлөгчийн нэрэмжит 10 сая төгрөг, гуравдугаар бусад хамтрагч байгууллагуудын нэрэмжит 5 сая төгрөгийн грантыг олгох юм. Дашрамд дурдахад "Эрдэм хакатон"-ы хаалтын өдөр буюу ирэх сарын 5-ны өдөр тус тэмцээнээс өмнөх жилүүдэд шалгарсан төслүүдийн үр дүнд бий болсон инноцавцын бүтээгдэхүүний үзэсгэлэн гарах юм байна.