Монгол
улсын Шинжлэх ухаан технологийн сан, БНХАУ-ын Байгалийн
шинжлэх ухааны сангуудын санхүүжилтээр Монгол улсын ШУА болон БНХАУ-ын ШУА-ийн хамтарсан багийн
хэрэгжүүлж буй “Монгол улсын хотжиж буй Улаанбаатар хотын хүнс, эрчим хүч, усны
гинжин холбоо экологийн уян хатан, сэргэн хөгжих чадамж” сэдэвт
судалгааны төсөл нээлтээ хийлээ.
2023-2025 онд хэрэгжих
уг төслийн нээлт, зөвлөлдөх уулзалт энэ
сарын 24-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж байна.
Төслийн багийнхан хүнс, эрчим хүч, усны гинжин холбооны индексийн үзүүлэлтээр дэлхийн улсуудтай харьцуулахад 90-р байранд явж байгаа Монгол улсын нийслэлийг судалгааны талбараар сонгожээ.
Энэхүү шинжлэх ухааны салбар
дундын судалгаа нь хотын ус, эрчим хүч, хүнсний системийн эх үүсвэр, харилцан
хүрэлцээ, холбоо хамаарлыг тогтоож, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн хэмжээг
тодорхойлох зорилгоор хотын ус, эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний материалын
урсгалын шинжилгээ, амьдралын мөчлөгийн үнэлгээ, нөөцийн солилцоо, нөхөн
сэргээх боломж зэргийг судлах юм.
Энэхүү төсөл нь олон талын оролцоотой багуудыг
хамруулж байгаагаараа онцлог бөгөөд
үүнд Монголын талаас ШУА, түүний харъяа хүрээлэнгүүд
хүнс, ус, энерги, хөрс, агаар, хүрээлэн буй орчин, экологийн эмзэг байдлын
чиглэлээр судалгаа хийдэг хүрээлэнгүүд, холбогдох төрийн захиргааны
байгууллагууд болон, хувийн хэвшил иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл
Монголын тандан судлаачдын холбоо НҮТББ, “Таван толгой” төмөр зам зэрэг БНХАУ-ХШУА-ийн
харьяа хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэнгүүд хамрагдаж байна.
Төслийн багийг Монгол
талаас доктор Б.Сувданцэцэг, БНХАУ-н талаас доктор Шинхуй Цуй нар ахлан ажиллах юм байна.
Хамтарсан судалгааны хүрээнд дараах
багц ажлуудыг хийхээр тусгажээ. Үүнд:
·
ХАМТАРСАН СУДАЛГАА-ХӨГЖҮҮЛЭЛТ:
судалгааны аргазүй, үр дүнг мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэх, хамтарсан
хурал семинар зохион байгуулах
·
МЭРГЭЖЛИЙН БАГИЙН СҮЛЖЭЭ ҮҮСГЭХ: ЭШ Хүрээлэнгүүдийн
судлаач-өндөр түвшний мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчдыг сэвдийн хүрээнд
хамтрах, цаашдын судалгааны багийг бий болгох сургаж бэлтгэх
·
БОЛОВСРОЛ, МЭРГЭЖЛИЙН СОЛИЛЦОО: Хятад, Монголын
ШУА-ийн судалгааны хүрээлэнгүүдийн мэргэжлийн судлаачид, докторантур,
магистрантур, оюутан солилцооны богино хугацааны хөтөлбөрийг “Хотын
метаболизм” сэдвийн хүрээнд бий болгож хөгжүүлэх;
·
СУДАЛГААНЫ ОРЧИН ДЭД БҮТЦИЙГ САЙЖРУУЛАХ: Хятадын
багийн болон судалгааны орчны дэд бүтцийг түшиглэн, Монголын ШУА-ийн судалгааны
хүрээлэнгүүдийн судалгааны орчин, дэд бүтцийг сайжрууулах, судалгааны мэдээлэл
сан бүрдүүлэх, хөгжүүлэх