Вэбсайтын цэс
Хэлний сонголт
АКАДЕМИЧ Ш.БИРАГ “АЛТАН МЕДАЛЬ”-ИАР ШАГНАЛАА
АКАДЕМИЧ Ш.БИРАГ “АЛТАН МЕДАЛЬ”-ИАР ШАГНАЛАА

Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “Түрэг хэлтэн улсуудын хамтын ажиллагааны зөвлөл”-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, ноён Абзал Сапарбекулыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

 Уулзалтад Монгол улсын ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга, доктор Р.Бандий, НУСБЧ-ны Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ц.Энхчимэг нар болон “Түрэг хэлтэн улсуудын хамтын ажиллагааны зөвлөл”-ийн төлөөлөгчид оролцов.

Энэ удаагийн уулзалтаар хоёр тал өмнө байгуулсан “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийн хүрээнд хийгдсэн ажлуудаа тайлагнахын сацуу цаашид хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар ярилцаж, санал солилцсон юм.

Мөн энэ үеэр тус зөвлөлөөс академич Ш.Бираг “Түрэг хэлтэн улсуудын хамтын ажиллагааны зөвлөл”-ийн дээд шагнал 16 дахь удаагийн “Алтан медаль”-иар шагнасан бөгөөд тус нэр хүндтэй шагналыг монгол эрдэмтэн хүртэж буй нь анхны тохиолдол болж байгаа юм.



Бусад мэдээлэл