Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ИЙН ТАРХИ, СЭТГЭЛ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДЛААЧИД ДЭЛХИЙН ОЛОН ОРОНД МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЖ СУРАЛЦАЖ БАЙНА
ШУА-ИЙН ТАРХИ, СЭТГЭЛ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДЛААЧИД ДЭЛХИЙН ОЛОН ОРОНД МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЖ СУРАЛЦАЖ БАЙНА

ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн нь Дэлхийн Тархи судлалын байгууллага,  БНХАУ-ын Тархи Судлалын хүрээлэн, БНСУ-ын Солонгосын Тархи Судлалын хүрээлэн, АНУ-ын Ратгерсийн Их сургууль, Япон Улсын Кёотогийн Их сургууль, Малайз улсын Путра Их Сургууль, ОХУ-ын Пушкиний нэрэмжит Улсын Орос хэлний хүрээлэн, Төв Ази дахь Америкийн Их сургууль зэрэг байгууллагуудтай Засгийн газрын хамтын ажиллагаа, бодлогын түвшинд хамтран ажиллаж  эрдэм шинжилгээ, судалгаа хөгжүүлэлтийн  олон улсын харилцааг хөгжүүлэх, нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх,  хүний нөөцийг чадавхжуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж байна. 

Дээрх гадаадын эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиудад ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд ажиллаж, сурч байна. Тухайлбал: Бүгд Найрамдах Солонгос Улсын Тархи судлалын хүрээлэнгийн доктрантурт Г.Индра тархи судлалын чиглэлээр сурч байгаа бол Молекул, системийн нейросайнсын салбарын ЭША Б.Энхжин АНУ-ын Ратгерсын Их сургуулийн нейросайнсын тэнхимд системийн нейросайнсын чиглэлээр,  ТССХ-ийн Молекул, системийн нейросайнсын салбарын ЭША Б.Амарбаясгалант Япон Улсын Тояамагийн Их Сургуульд системийн нейросайнсын чиглэлээр тус тус ажиллаж байна. Мөн ТССХ-ийн Эмнэлзүйн нейросайнсын салбарын ЭША Д.Мөнхбаясах Ирланд улсын  Нед коллежид сэтгэц судлалын чиглэлээр, ТССХ-ийн Салбар дундын трансляц, инновацын төвийн ЭША О.Номин-Эрдэнэ БНХАУ-ын Нанжин хотын  Хятадын Эмзүйн Их сургуульд Нейроэмзүйн чиглэлээр, ТССХ-ийн Эмнэлзүйн нейросайнсын салбарын ЭША М.Цогт-Итгэл  АНУ-ын Ратгерсын Их сургуулийн нейросайнсын тэнхимд молекул болон системийн нейросайнсын чиглэлээр докторантурт тус тус  суралцаж, ажиллахаар болж байна.


Бусад мэдээлэл