Мандах их сургуулийн Эрдмийн зөвлөлөөс ШУА-ийн ерөнхийлөгч,
академич Д.Рэгдэлд “Хүндэт профессор” цол олголоо.
“Хүндэт профессор” цол олгох ёслолын
ажиллагааны үеэр Мандах их сургулуийн захирал Г.Нанжид хэлэхдээ “Шинжлэх ухаан, боловсролын салбарын хамтын
ажиллагааг өргөжүүлэх, мэдлэгийг солилцох, дамжуулах, түгээх, судалгаа
хөгжүүлэлтийн ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг
дэмжих, Шинжлэх ухаан боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн энэхүү
хүндтэй цолыг олгож байна” хэмээн онцлов.
30 жилийн түүхтэй
тус сургууль өмнө нь 8 хүнийг энэхүү хүндтэй цолоор өргөмжилсөн байна.