Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ОХУ-ын Эрхүү хотноо “Теоретическая и экспериментальная химия, галазами молодежи-2014” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо
ОХУ-ын Эрхүү хотноо “Теоретическая и экспериментальная химия, галазами молодежи-2014” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал боллоо

ШУА-ийн Хими, Хими-Технологийн Хүрээлэнгийн “Эрдэс, гидрохимийн лаборатори”-ийн эрдэм шинжилгээний залуу ажилтан Э.Уугангэрэл 5 дугаар сарын 26-наас 28-ны өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо зохиогдсон “Теоретическая и экспериментальная химия, галазами молодежи-2014” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд амжилттай оролцоод ирлээ.

Тус хуралд ОХУ-ын Москва, Екатеринбург, Чилянбинск, Эрхүү зэрэг хотуудуус нийтдээ 50 гаруй бакалавр, магистрын оюутнууд оролцож аман болон ханан илтгэл хэлэлцүүлжээ. Э. Уугангэрэл нь Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухаан ба Инженерчлэлийн сургуульд профессор, доктор Д. Эрдэнэчимэгийн удирдлаган дор магистрын ажлаа гүйцэтгэж байгаа ба энэхүү хуралд магистрын ажлынхаа хүрээнд хийсэн “Натрийн сульфидын уусмал дахь зэс болон төмөр электродын исэлдэлт” судалгааныхаа дүнгээр илтгэл хэлэлцүүлж Гутгаар байрын шагналыг хүртсэн байна. Тэрээр уг судалгааны ажлаараа натрийн сульфидын уусмалаар цэвэр зэс болон төмрийг электрохимийн аргыг ашиглан идэвхжүүлж, зэс ба төмрийн нэгдлүүдийг маш бага хэмжээгээр агуулсан системд явагдах урвалын механизмыг тайлбарлан, флотацийн буюу хөвүүлэн баяжуулах процесст ордог гидрофоб нэгдлүүдийн гадаргуу дахь исэлдсэн бүтээгдэхүүнийг зайлуулах боломжийг тогтоожээ. Залуу судлаач Э. Уугангэрэлдээ цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.



Бусад мэдээлэл