2019
он гарснаас хойш 5 хүн шинжлэх ухааны доктор цол хамгаалаад байна. Тодруулбал
хөдөө ахуйн салбараас 2, нийгмийн салбараас 3 эрдэмтэн шинжлэх ухааны докторын
цол хамгаалж, өнөөдөр шинжлэх ухааны докторын дипломоо гардан авлаа.
Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн
сургуулийн зөвлөх багш Б.Нинж “Монгол орны агроэкологийн өвөрмөц нөхцөлд жимст
цэцэрлэгийн аж ахуй эрхлэх шинжлэх ухаан технологийн үндэслэл” сэдвээр, Хөдөө
аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн багш О.Мөнхжаргал “Монгол
орны газар тариалангийн Дорнод бүсэд тосны ургамал тариалах шинжлэх ухааны
үндэс” сэдвээр тус тус Хөдөө аж ахуйн
шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.
Нийгмийн
ухааны салбараас дархан аварга Х.Баянмөнх “Монгол бөхийн барилдааны ов мэхийн
судалгаа, үр дүн” сэдвээр, Боловсролын
хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Баттогтох “Монголын уламжлалт боловсролын онол, түүхийн судалгаа” сэдвээр тус тус Боловсрол судлалын шинжлэх ухааны
докторын зэрэг, ШУА-ийн
Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Даш-Ёндон “Монголын хөгжлийн философи” сэдвээр Философийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгааллаа.
Диплом гардуулах ажиллагааны үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Эрдмийн
зэрэг цол хамгаалахад нас чухал биш. Хүний оюун, ухаан хөгширдөггүй гэдгийг
эдгээр хүмүүсээс харж жишээ татаж болохоор байна. Шинжлэх ухааны доктор гэдэг
бол монгол улсын хэмжээнд байгаа цорын ганц эрдмийн цол бөгөөд бакалавр, магистр, Ph.D доктор бол боловсролын зэрэг юм” хэмээн онцолж байлаа.