Вэбсайтын цэс
Хэлний сонголт
"АКАДЕМИЧДЫН ТӨГӨЛ" байгууллаа
"АКАДЕМИЧДЫН ТӨГӨЛ" байгууллаа

Үндэсний мод тарих өдөр/2022.10.08/-ийг тохиолдуулан ШУА-ийн хамт олон ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт мод тарьж "АКАДЕМИЧДЫН ТӨГӨЛ" байгуулах ажлаа эхлүүллээ.

Энэхүү “Төгөл”-ийг орчин үеийн схем зургаар  төлөвлөж, хослол зохиомжийн аргаар модоо суулгаж байгаа юм. Тодруулбал, мөнх ногоон гацуураа голд нь суулгаж тойруулаад нарс, нарсаа тойруулаад чимэглэлийн сөөг тарьж ургуулах юм байна.

Ингэж тарьсан төгөл 5-10 жилийн дараа ургаад ирэхээрээ харагдах талаасаа маш үзэмжтэй ландшафт болдог байна.   

ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс  төгөлийн мод бүрийг бар коджуулах бөгөөд ингэснээр  тарьсан эзний нэр,  хүрээлж байгаа мод зэрэг бүхий л мэдээлэл нь мэдээллийн санд бүртгэгдэж үлдэх юм байна.   

 Дашрамд сонирхуулахад Ботаникийн цэцэрлэгийн нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн хэсэгт өдгөө 18 зүйлийн 20 мянга орчим мод, сөөг ургамал  ургаж байна. 


Бусад мэдээлэл