Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО-ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО” ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО-ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО” ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

"Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулья -2022" аяны хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилго-шинэ сэргэлтийн бодлого” форум, экспо үзэсгэлэн арга хэмжээ Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа. 

Энэ удаагийн форумыг БШУЯ, ЭЗХЯ, Дархан-Уул аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан юм. Арга хэмжээний хүрээнд “Тогтвортой хөгжлийн зорилго-шинэ сэргэлтийн бодлого” форум, “Бүс нутгийн хөгжилд инновац, технологийн үзүүлэх нөлөө” эрдэм шинжилгээний бага хурал, Старт-ап менторшип арга хэмжээ болон экспо үзэсгэлэн болсон юм. 

Арга хэмжээний үеээр шинжлэх ухааны байгууллага-орон нутгийн бүтээлч хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн хөгжилд шинжлэх ухаан, технологи, инновацын үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх чиглэлээр ШУА, Дархан-Уул аймгийн ЗДТГ-тай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Санамж бичгийн хүрээнд: Байгальд ээлтэй "Цэвэр хот” (хог хаягдлын менежмент), бохир усны асуудлыг шийдвэрлэх цэвэршүүлэх, Археологи болон өв уламжлалаа дээдэлсэн иргэн (сургалт, контент), Ногоон Дархан-2032 хөтөлбөр, хөрсний бохирдлыг бууруулах, лагийг үнэргүйжүүлэх, нэг суурин-нэг бүтээгдэхүүн, импортыг орлох бүтээгдэхүүнийг кластерын зарчмаар хөгжүүлэх гэсэн чиглэлүүдэд хамтран ажиллахаар болсон юм.

Мөн түүнчлэн форумын хүрээнд судалгаа шинжилгээнд суурилан хог хаягдлын менежментийг сайжруулах зорилгоор ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн, аймгийн ЗДТГ, БОАЖГ-тай хамтран “Хог хаягдлын менежмент” цогц сургалтыг зохион байгуулсан байна. 

Энэхүү арга хэмжээнд их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшил, гарааны бизнес эрхлэгчдийн төлөөллөөс бүрдсэн 40 орчим байгууллага оролцсон бөгөөд ШУА-ийн харьяа 4 хүрээлэн, гарааны компани 30 орчим инновацын шилдэг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулав.






Бусад мэдээлэл