Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Зүүн Европын улс орнууд болон Монголын ардчилал: ололт, амжилт, сорилт бэрхшээл”-ийг хэлэлцэнэ
“Зүүн Европын улс орнууд болон Монголын ардчилал: ололт, амжилт, сорилт бэрхшээл”-ийг хэлэлцэнэ

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн 50 жилийн ойд зориулан “Зүүн Европын улс орнууд болон Монголын ардчилал: ололт, амжилт, сорилт бэрхшээл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг  зохион байгуулж байна.

Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын зорилго нь 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхээр хуучин социалист системийн улс орнуудад өөрчлөлт шинэчлэлтийн үйл явц өрнөж, хөгжлийн тэс өөр хандлага замналаар хөгжих үүд хаалга нээгдсэн билээ. Өөрөөр хэлбэл Ардчилсан хөгжлийн чиг баримжаагаар хөгжсөн Зүүн Европын улс орнууд болон Монгол Улсын өнөөгийн хөгжлийн ололт амжилт, алдаа дутагдлын талаар Шинжлэх ухааны нээлттэй хэлэлцүүлэг явуулж, анализ дүгнэлт хийхэд оршиж байна.

 Чингис хааны музейд энэ сарын 12-ны өдөр болох тус олон улсын эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцэх асуудал:

 

v  Монголын улс төрийн үйл явцын өнөөгийн байдал: Ардчиллын хөгжил дэх сорилт

v  Шилжилтийн үе ба ардчилсан явц

v  Польш Улсын ардчилал ба 1990 оны Монголын ардчиллын төлөөх үйл явцад үзүүлсэн дэмжлэг

v  Ардчиллын он жилүүд дэх Унгар Улсын хөгжлийн онцлог

v  Чехословакийн задралаас хойшхи Чехийн улс төрийн нөхцөл байдал

v  Монгол болон Европын социалист орнуудын улс төр ба эдийн засгийн шилжилтийн үеийн харьцуулсан судалгаа

v  Орчин үеийн ардчиллын төрлийн талаарх олон улсын судалгааны арга зүй: Монгол болон Зүүн Европын улс орнууд


 

 

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг ШУА-ийн Философийн хүрээлэнгийн

 www.ip.ac.mn цахим хуудаснаас авна уу.

     

 

 


Бусад мэдээлэл