Өмнөх холоосууд 1.https://www.ac.mn/c/950432?content=1735904
2. https://www.ac.mn/c/950432?content=1736932
3.https://www.ac.mn/c/950432?content=1743685
4.https://www.ac.mn/c/950432?content=1748278
5.https://ac.mn/c/950432?content=1751497
6.https://www.ac.mn/c/950432?content=1752326
7.https://www.ac.mn/c/950432?content=1754588
ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэгээр Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой өнөө жил тохиож байна. 1981 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 22.40 цагт ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа нарын бүрэлдэхүүнтэй хамтарсан баг “Союз-39” хөлгөөр сансар руу хөөрч, 3 дугаар сарын 30-нд 19.42 цагт эх дэлхийдээ амжилттай буусан түүхтэй.
Хамтарсан нислэгийн үеэр эмнэлэг, биологи, физик технологи, зайнаас тандан судлах гэсэн үндсэн 3 чиглэлээр 25 нэр бүхий, 36 эрдэм шинжилгээний туршилт судалгаа хийж байсан нь Монгол Улсад сансар судлал хөгжих эхийг тавьжээ. Өнөөдөр манай улсад сансраас мэдээлэл авч, байгаль газар зүй, уул уурхай, ХАА, мэдээлэл, харилцаа холбоо зэрэг олон салбарт ашиглаж байна.
Энэхүү түүхэн үйл явдлыг эргэн дурсаж нислэгийн багийнхан сансарт ниссэн эхний /1981,03,23/ өдрөөс эх дэлхийдээ бууж ирэх /1981,03,30/ өдөр хүртлээ ямар туршилт судалгаа хийж байсан тэмдэглэлийг цувралаар бэлтгэн хүргэж байна.
Өнөөдөр Зөвлөлт-Монголын багийн гишүүд эх дэлхийдээ амжилттай газардаж ирсэн өдөр тохиож байна. Өөрөөр хэлбэл, 40 жилийн өмнөх энэ өдөр Монгол хүн сансарт нисэж 7 хоног 20 цаг ниссэний дараа эх дэлхийдээ эргэн ирсэн өдөр.
-1981 оны 3-р сарын 30-ны өдрийн тэмдэглэл-
3-р сарын 30. Союз-39 хөлөгт расконсервац хийх
08.08-08.21 Теле
ярилцлага
Үдэн гаргалт,
дамжих нээлхийг хааж байгаа тухай
Сансрын Союз-39
хөлгийг Салют-6 станцаас салгаж, буцаж буух программыг хэрэгжүүлэх.
Энэ хүртэл
сансрын нислэгийн албан ёсны хөтөлбөрийг танилцууллаа.
ЗХУКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга нөхөр Леонид Ильич Брежнев
МАХН-ын Төв хорооны
Нэгдүгээр нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга
нөхөр Юмжаагийн Цэдэнбал нар танаа
Эрхэм хүндэт Леонид Ильич Брежнев, Юмжаагийн Цэдэнбал нараа!
Тойрог замын эрдэм шинжилгээний “Салют
6-Союз Т4-Союз 39” цогцолборын олон улсын багийн гишүүд бидэнд итгэн
хүлээлгэсэн эрхэм найдварыг биелүүлж нислэгийнхээ программыг бүрэн биелүүлэхийн
тулд бүхнийг хийнэ гэдгээ манай ах дүү хоёр орны нам, төрийн удирдлагад болон
та бүхэнд батлан илэрхийлье.
Тойрог замын “Салют 6-Союз Т4-Союз 39” цогцолборын багийн гишүүн:
В.Коваленок, В.Савиных, В.Джанибеков, Ж.Гүррагчаа