Шинжлэх ухааны
салбараас гадаадын улс орнууд төдийгүй дотоодынхоо томоохон шагнал хүртсэн эрдэмтдээ алдаршуулах зорилгоор ШУА-иас “Бидний бахархал” өргөмжлөлийг олгодог
уламжлалтай.
Энэхүү өргөмжлөлийг тухайн жилдээ амжилт үзүүлсэн эрдэмтэнд олгодог бөгөөд
энэ удаа 6 эрдэмтнийг тодруулжээ.
2019 оны шилдэг эрдэмтнээр дараахь эрхмүүд тодорчээ.
·
Монгол улсын Төрийн соёорхолт, Шинжлэх ухааны
доктор, Профессор, Академич Түдэвийн ГАН-ЭРДЭНЭ
БНХАУ-ын дээд шагнал “Найрамдал”
шагнал
· Монгол улсын Малын гавьяат эмч, Шинжлэх ухааны доктор, Профессор, Академич Бадарчийн БЯМБА
Шинжлэх ухаан, технологийн салбарын
“Технологийн дэвшлийн шагнал”
· Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, Профессор, Академич Лувсандоржийн БОЛД
Туркийн Шинжлэх ухааны Академийн
Хүндэт гишүүн
·
Монгол улсын гавьяат хуульч, Шинжлэх ухааны доктор, Профессор,
Академич Жүгнээгийн АМАРСАНАА
Б.Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их
Хурлын шагнал
·
Шинжлэх ухааны доктор, Профессор, Академич Чүлтэмийн ДУГАРЖАВ
ОХУ-ын Шинжлэх ухааны Академийн
Гадаад гишүүн
·
Монгол улсын Зөвлөх инженер, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны
доктор, Дэд профессор Намжилын ЖАДАМБА
Төрийн дээд шагнал Монгол улсын Төрийн
соёрхол цол
2018 онд “Бидний
бахархал”-аар тодорсон эрдэмтэд
·
“Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх найман боть цувралыг
бүтээсэн эрдэмтдийн хамт төрийн шагнал хүртсэн академич Р.Барсболд
·
Япон Улсын Засгийн газрын “Мандах нар” одонгийн “Тууз бүхий
Алтан туяа” зэрэглэлийн одон хүртсэн академич Д.Төмөртогоо
·
Монгол Улсаас анх удаа ОХУ-ын газар зүйн нийгэмлэгийн дээд
шагнал С.М.Пржевальскийн нэрэмжит хүндэтгэлийн алтан медалийг хүртсэн академич
Д.Доржготов
·
Туркийн Шинжлэх ухааны академийн 2018 оны шагнал хүртсэн
академич Л.Болд
·
Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор доктор
О.Самбуудорж