Ерөнхийлөгч Жо Байден тус
улсын дэд бүтцийг сэргээн босгох, ажлын байр бий болгох, дэлхийн бусад улс
орнуудыг инновацлаг болгон шинэчлэх
төлөвлөгөөний хүрээнд АНУ-ын эрдэм шинжилгээний байгууллагад ойрын хэдэн жилд
250 тэрбум доллар зарцуулахыг санал болгов.
Өнөөдөр Питтсбургт Байдены хэлсэн үгнээс өмнө гаргасан баримт бичгийн хуудсанд тус санхүүжилтыг хүлээн авах Холбооны Шинжлэх Ухааны Агентлагуудыг нэрлэсэн боловч энэ талаар цөөн тооны мэдээлэл өгcөн байна. Тус мэдээллээр бол 180 тэрбум долларыг тусгайлан боловсруулсан ирээдүйн "R&D ба технологи"-д зарцуулахтай хамт цар тахалтай тэмцэх ажлаас эхлэн хөдөө орон нутагт инновацийг хөгжүүлэх хүртэлх судалгааны ажилтай холбоотой салбарт 70 тэрбум долларыг өгөх юм. Хэд хэдэн шинэ хөтөлбөрүүд саяхан Төлөөлөгчдийн танхим ба Сенатад өргөн баригдсан ижил төстэй зорилготой хууль тогтоомжтой хамт хоёр намуудын дэмжлэгийг хүлээж байх шиг байна.
• Үндэсний шинжлэх ухааны
сан (NSF) 50 тэрбум долларын санхүүжилт авах бөгөөд зарим хэсгийг нь шинэ
технологийн газрын захиргаанд
шилжүүлэх ажээ.
NSF-ийн одоогийн төсөв 8.5 тэрбум доллар бөгөөд мэдээллийн хуудсанд шинэ
хөрөнгө оруулалтын үргэлжлэх хугацааг заагаагүй байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Төлөөлөгчдийн танхим
дахь шинжлэх ухааны хорооны хоёр намын бүлгийн хууль тогтоогчид NSF-д ойрын 5 жилийн хугацаанд 72 тэрбум доллар өгөхийг уриалсан хууль тогтоомжийг танилцуулж,
үүний 13 тэрбумыг Шинжлэх ухаан ба инженерийн шийдэл гэж нэрлэсэн шинэ
захиргаанд шилжүүлэхийг хүсчээ.
Өнгөрсөн жил Сенатын олонхийн бүлгийн
ахлагч
Чак Шумер (D – NY) 5 жилийн хугацаанд NSF-д 100 тэрбум доллар олгож,
технологийн газрын захиргааг
бий болгох Хил хязгааргүй гэгдэх хуулийг танилцуулсан байна. Хоёр
намын дэмжлэгтэйгээр шинэ хувилбарыг ирэх сард танилцуулахаар төлөвлөж байна.
•Улс орны эрдэм шинжилгээний
байгууламж болох холбооны болон их
сургуулиудын лабораториудыг шинэчлэхэд 40 орчим тэрбум доллар
зарцуулахаар төлөвлөсөн
байна. Энэхүү санал нь холбооны хэд хэдэн агентлагийн байгууламжуудыг хэлж байгаа боловч нэр дурдагдсан цорын ганц газар бол 17 үндэсний лабораторийн сүлжээг өөртөө ажиллуулдаг Эрчим хүчний яам болно. Мөнгөний тал хувь нь үндэсний цөөнхөд үйлчилдэг байгууллагууд, үүнд
100 гаруй түүхэн хар арьст коллеж, их дээд сургуулиудад (HBCU) очих ажээ.
Байден мөн "HBCU-ийн харьяа"-нд
үндэсний цаг уурын судалгааны лабораторийг шинээр байгуулахыг уриалав.
• Үндэсний цөөнхөд
үйлчилдэг байгууллагууд судалгааны мөнгөнөөс 10
тэрбум доллар, 200 хүртэлх тооны "шилдэг төв" -үүд 15 тэрбум доллар нэмж авах болно. Эдгээр
төвүүд нь стартап компаниудад зориулсан "инкубатор" болон шинжлэх
ухаан, инженерийн бүхий л салбарт оюутнуудыг тэр дундаа төгсөх курсын оюутнуудыг сургах газар болно.
• Мөн 35
тэрбум долларыг “уур амьсгалын хямралыг шийдвэрлэх, АНУ-ыг цэвэр эрчим хүчний
технологи, цэвэр эрчим хүчний ажлын байраар дэлхийд тэргүүлэгч байр суурь
эзэлдэг” болгох технологиудийг хөгжүүлэхэд зарцуулах болно. 15 тэрбум доллар
нь нүүрстөрөгч барьж авахаас
авахуулаад квант тооцоолох хүртэл уур амьсгалтай холбоотой төслүүдэд, 5 тэрбум долларыг цэвэр судалгааны ажилд зориулах юм байна.
Төлөвлөгөөнд Эрчим хүчний яамны бүрэлдэхүүнд "Дэвшилтэт Судалгааны Төслүүдийн Агентлаг-Уур
Амьсгал" гэсэн шинэ байгууллагыг
байгуулахаар төлөвлөж байна.
• Байдены
төлөвлөгөөнд оруулсан 30 орчим тэрбум доллар нь "хөдөө орон нутгийн оролцуулсан инноваци, ажлын байр бий
болгоход чиглэсэн судалгаа, шинжилгээний ажилд нэмэлт санхүүжилт" болох юм байна. Энэхүү хөрөнгө оруулалт нь
өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын хоёр тэргүүлэгч сенатор Дик Дурбин
(Крис), Крис Кунс (DE) нарын өргөн барьсан, NSF дээр олон тэрбум долларын
өртөгтэй хөтөлбөрийг 500,000 хүрэхгүй хүнтэй, нийслэл хотын ойр орчим байрладаг “инновацийн
төвүүд”-эд
олгох хуулийн төсөлтэй адил зорилготой байсан бололтой. Хаусын хамтрагчтай
хуулийн төсөлд есөн "байгуулагдсан технологийн төв"-ийг хасч
оруулахаар тусгасан нь Цахиурын хөндий,
Бостон; Техасын Остин; болон бусад өндөр технологийн төвүүд зэрэг бололтой
• Жилд
нэг тэрбум долларын өртөгтэй Стандарт, Технологийн Үндэсний Хүрээлэн тодорхой
бус хугацаанд эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд 14 тэрбум доллар авах юм байна. Ялангуяа энэхүү төлөвлөгөөнд Худалдааны
яамнаас энэ мөнгийг “аж үйлдвэр, эрдэм шинжилгээний байгууллагууд, засгийн
газрыг нэгтгэн ирээдүйд өрсөлдөх чадвартай байх технологи, чадавхийг нэмэгдүүлэхэд” зарцуулахыг хүсчээ.
Байден мөн Үйлдвэрлэлийн Түншлэлийн Өргөтгөлийн
буюу 150 сая долларын өртөгтэй, өндөр технологийн олон төрлийн бүтээгдэхүүн
үйлдвэрлэдэг жижиг, дунд компаниудад үйлчилдэг хөтөлбөрийн хэмжээг дөрөв дахин
нэмэгдүүлэх юм.
Орчуулсан. Т.Ган-Эрдэнэ
Эх сурвалж: Jeffrey
Mervis
doi:10.1126/science.abi8002