Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН-2022” АЯН АМЖИЛТТАЙ БОЛЛОО
“ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН-2022” АЯН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

“Дэлхийн ном, зохиогчийн эрхийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи Монгол Улсын Үндэсний номын сантай хамтран “Эрдэм номын чуулган-2022” шинэ ном хандивлах, танилцуулах, номын үзэсгэлэн худалдаа зэрэг үйл арга хэмжээг 2022 оны 4 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү аяны хүрээнд ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн судалгаа шинжилгээний шинэ бүтээлүүдийг цахимаар танилцуулсан ба энэ жил 400 орчим ном, хэвлэл, судалгааны бүтээлийг тус номын сангийн сан хөмрөгт хандивлаж, 2020 оноос хойш нийт 800 гаруй ном бүтээлийг хандивлаад байна.

ШУА-ийн харьяа Археологийн хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн, Философийн хүрээлэн, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэнгийн судалгааны бүтээлүүд болон Үндэсний номын сангаас эрхлэн хэвлүүлсэн бүтээлийн үзэсгэлэн худалдаа 2022 оны 4 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд номын сангийн 1 дүгээр давхарт боллоо.

МУҮНС-ийн захирал Б.Ичинхорлоо ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, салбарын эрхлэгчдийг хүлээн авч, “Эрдэм номын чуулган” аянд идэвхтэй оролцон номын сангийн сан хөмрөгийг баяжуулахад хамтран ажиллаж, эрдэм судлалын бүтээлүүдээ хандивласанд талархал илэрхийлж, “Батламж” гардуулж, МУҮНС болон ШУА-тай эрдэм шинжилгээний хамтын ажиллагаагаа өргөжүүлэн шинэ түвшинд гаргаж, номын сангийн сан хөмрөгт буй хуучин сурвалж бичгүүд, ном бүтээлүүдийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, тухайн салбар шинжлэх ухааны хамтарсан ном зүйн бүртгэл гаргах талаар хамтран ажиллахаар тохиролцлоо.


 





Бусад мэдээлэл