Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ANSO-ийн удирдах зөвлөлд монгол улсын шинжлэх ухааны академ сонгогдож ажиллахаар боллоо.
ANSO-ийн удирдах зөвлөлд монгол улсын шинжлэх ухааны академ сонгогдож ажиллахаар боллоо.

    ШУА-ийн ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид ANSO (Alliance of Internatioanal Science Organizations) буюу Олон улсын шинжлэх ухааны байгууллагуудын холбооны  гуравдугаар Ерөнхий ассамблей 2023 оны 11-р сарын 4-5-ний өдрүүдэд БНХАУ-ын Чончин хотод зохион байгуулагдлаа.  Уг хуралд дэлхийн 72 орны 200 гаруй зочид төлөөлөгчид оролцож ANSO-ийн нийт 67 гишүүнээс удирдах зөвлөлд 6 гишүүн сонгогддог бөгөөд энэ удаа Монгол улсын ШУА сонгогдож өдөр тутмын удирдах дээд байгууллагад нь 2024-2026 онд ажиллахаар боллоо. 

Тус уулзалтын үеэр БНХАУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч, АНСО-ийн ерөнхийлөгч, бусад төлөөлөгчидтэй уулзаж Шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хэд хэдэн ажил хэрэгжүүлэхээр тохирлоо. Үүнд;        

  1. “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хоёр орны хамтарсан судалгааны лабораториудыг Монгол Улсад байгуулах,
  2. Ахисан түвшний судлаач бэлтгэх, залуу судлаач нарын хүний нөөцийн солилцооны хүрээнд Орчин үед судалгааны их сургуулийг сургалт, судалгаа хослуулах замаар Шинжлэх ухаан, дээд боловсролын байгууллагуудыг хамтран ажиллуулах гэрээ байгуулах.
  3. Монгол улсад хэрэгжүүлж буй UMAS төслийн хүрээнд Хятадын Шинжлэх ухааны Академийн Их сургууль (UCAS), Монгол Улсын ШУА-тай хамтран ажиллах гэрээ байгуулж цаашид хамтран ажиллах, боловсролын нэгдлийг хангаж, оновчтой, мэдлэг, инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, дамжуулан, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, түгээн дэлгэрүүлэлтийг хангах. 
  4. АНСО-ийн хамтарсан судалгааны төслийн тоо, санхүүжилтийг нэмэгдүүлэх замаар хамтын ажиллагааг өргөжүүлэх. 









Бусад мэдээлэл