Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар
ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Рэгзэн, ШУА-ийн Газарзүй,
геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Я.Жамбалжав нарыг Хөдөлмөрийн
хүндэт медалиар шагнажээ.
Шинжлэх ухааны академийн эрдэмтэн судлаачдыг төлөөлж төрийн одон
медалиар шагнуулсан дээрх хүмүүст ШУА-ийн ерөнхийлөгч
Д.Рэгдэл өнөөдөр /2020.12.25/ медалийг нь гардуулж
өглөө.
Энэ үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “Г.Рэгзэн, Я.Жамбалжав
нарт баяр хүргээд, цаашдын эрдэм судлалын ажлаараа ардаа байгаа шавь нартаа үлгэрлэж, урдаа байгаа багш нараа баярлуулж
яваарай” хэмээн ерөөсөн юм.