Монгол улсын шинжлэх
ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарилгаар “Пушкины медаль”-иар шагнажээ.
Тус шагнал нь ОХУ-ын гадаадын
иргэнд олгодог Төрийн шагнал юм байна.
Энэ тухай ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
И.К.Азизов ШУА-ийн ерөнхийлөгчид албан захидал илгээж “Энэхүү үйл явдал нь хүмүүнлэгийн салбарт Орос-Монголын
харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг
тань ОХУ-ын удирдлага хүлээн зөвшөөрсний нотологоо боллоо. Хоёр орны шинжлэх
ухааны олон салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ихээхэн зүйл хийсэн,
цаашид ч үргэлжлүүлэх нь дамжиггүй юм. Таны аливаа чиглэлийн өргөн, гүнзгий
мэдлэг, суурь хандлага нь цаашдын мэргэжлийн үйл ажиллагаанд тань түлхэц болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.