Монгол Улсын
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Улсаа тунхагласан өдрөөр зарлиг гаргаж, шинжлэх ухаан, техник
технологийн салбарын шилдэг бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.
МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
Олон жилийн нөр их хөдөлмөр, судалгаа,
шинжилгээний ажлын үр дүнд түүхэн сурвалж, хөлгөн судар, эрдэмтэн мэргэдийн
бүтээл туурвилд тулгуурлан “Чингис хааны ёс суртахуун – Эрх зүйн шастир”,
“Монгол ёс суртахуун: Бадрал, уналт, эргэн сэргээлт”, “Хуулийн амин сүнс буюу
Чингис хаан, монголчууд” хэмээх гурван боть болон “Ёс суртахууны цагаан толгой”
хэмээх монголчуудын ёс суртахууны үнэт уламжлал, үнэ цэн, уналт сэргэлт, монгол
хүний удирдлага болгох учиртай ёс суртахууны хэм хэмжээг нэгтгэн дүгнэж, улс
орны тогтвортой хөгжлийн амин сүнс нь ёс суртахуун болохыг тодотгон, хүн
төрөлхтний сэтгэлгээний хөгжилд монголчуудын оруулсан үнэтэй хувь нэмрийг бодит
эх баримтад түшиглэн тайлбарласан гарамгай бүтээл туурвисан Шинжлэх ухааны
гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, Монгол Улсын их сургуулийн
Эмерит профессор, академич Содовсүрэнгийн Нарангэрэл,
Мэс заслын салбарт техник, технологи, инновац нэвтрүүлж,
эмчилгээний аргыг шинэчлэн, зүрх, судас, элэг, уушги, нойр булчирхай, цөс,
улаан хоолой, ходоод, гэдэсний болон үе мөчний өвчний мэс заслын техник,
технологийг боловсронгуй болгож, хагалгааны иж бүрдэл багаж зохион эмчилгээнд
нэвтрүүлсэн, анагаах ухааны хөгжил, иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах
үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын
эмч нарын багийн ахлагч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич,
зүрхний мэс засалч Начингийн
Баасанжав, багийн гишүүн, Анагаах ухааны доктор, дэд
профессор, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн мэс заслын багш Гүнсэнцоодолын Баяраа, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны
магистр, Клиникийн профессор Бямбаагийн
Алтангэрэл, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах
ухааны магистр, Клиникийн профессор Цогтын
Лочин нарт “Мэс заслын техник, технологи, хагалгааны
багажуудыг санаачлан бүтээж практикт нэвтрүүлсэн үр дүн” бүтээлээр нь Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.