Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэн, ШУА-ын Философийн хүрээлэн дундын “Нээлттэй лаборатори” ажиллуулна
МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэн, ШУА-ын Философийн хүрээлэн дундын “Нээлттэй лаборатори” ажиллуулна

ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Б.Пүрэвсүрэн, МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал, доктор, профессор О.Мөнхбат  нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Үүний үр дүнд МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэн болон ШУА-ын Философийн хүрээлэн судалгааны дундын “Нээлттэй лаборатори” ажиллуулж, судалгааны мэдээллийн санг хамтран ашиглана. Салбарын дундын судалгааг хөгжүүлэх, судалгааны дэд бүтцийн ашиглалтыг дээшлүүлж, судалгааны нээлттэй лабораториудыг хөгжүүлэх замаар багш судлаач, оюутан суралцагчдын судалгааны үр дүнг Web of science, Scopus зэрэг олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй сэтгүүлд хэвлүүлэхэд хамтран ажиллах юм.

Хамтын ажиллагааны гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаанд БСШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын  газрын дарга С.Мөнхбат оролцож үг хэлэв. 

ШУА, МУИС-н хамтын ажиллагааг цаашид улам бүр бэхжүүлэхийн төлөө ажиллахаа талууд харилцан мэдэгдээд Философийн хүрээлэнгийн Социологи, нийгмийн сэтгэлзүйн салбарын эрхлэгч Ц.Цэцэнбилэг салбарын судалгааны талаар товч танилцуулга хийн, хүрээлэнгийн судалгааны бүтээлийн дээжээс өргөн барив. 


Бусад мэдээлэл