Монгол улсын
Шинжлэх Ухааны Академийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн
4.4 дэх заалт, МАУА-ийн дүрмийн 13.2.г заалтыг үндэслэн МАУА-ийн 2020 оны 4
дүгээр сарын 29-ний өдрийн нэгдүгээр тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор МАУА-ийн дээд
шагнал “Академич П.Нямдаваа алтан медаль” шагналыг 2 жилд нэг удаа шалгаруулж
байхаар тогтсон юм. МАУА-ийн Ерөнхийлөгчийн томилсон ажлын хэсэг Академич П.Нямдаваа
алтан медалийн анхны эзэнг 2021 оны 5 дугаар шсарын 21-ний өдөр шалгаруулан
зарлаж байна.
МАУА-ийн дээд шагнал“Академич
П.Нямдаваа” алтан медальд нэр дэвшсэн АШУҮИС-ийн Эрдмийн сургуулийн профессор,
тэнхмийн эрхлэгч, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Батмөнхийн
Мөнхбат, АШУҮИС-Анагаах ухааны сургуулийн Халдварт өвчин судлалын тэнхмийн
профессор, анагаах ухааны доктор, профессор Ойдовын Баатархүү нарт Монгол улсын
ШУА, МАУА, “Академич П.Нямдаваа сан, Монголын нийт эрдэмтэн мэргэдийн нэрийн
өмнөөс гүн талархал илэрхийлье.
МАУА-ийн дээд шагнал “Академич
П.Нямдаваа” алтан медальд нэр дэвшигчийг шалгаруулах хөндлөнгийн экспертийн
дүгнэлт, хуралдааны шийдвэрийг үндэслэн судлаачийн
ажлын чансааг үнэлэх судлаачийн бүтээлийн эшлэлийн индекс (Citation Index or Hirsh
Index) 19 болж, шалгарсан судлаач, анагаахын
шинжлэх ухааны доктор, профессор, Батмөнхийн Мөнхбатад МАУА-ийн дээд шагнал “Академич П.Нямдаваа” алтан медаль олгохоор боллоо.
Алтан медаль”-ийг 5 000 000 (таван сая) төг., Академич
П.Нямдаваагийн бүтээлийн 19 боть эмхтгэл дагалдах бөгөөд шагналыг 2021 оны 6
дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын ШУА-ийн
Их чуулганы танхимд гардуулах юм.
МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИ “АКАДЕМИЧ П.НЯМДАВАА” САН