ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын генофонд, интродукцийн лабораторийн хамт олон үржүүлгийн зориулалтаар Улиас, Бургасны нэг настай 1000 ширхэг модлог мөчрийг Улаанбаатар хот орчмоос бэлтгэжээ. Мөн цэцэрлэгийн ногоон байгууламжийн моднуудаа цасаар манах ажлыг өнгөрсөн 7 хоногт хийжээ.
Дээрх бэлтгэсэн саваа мөчрийг Ботаникийн цэцэрлэгийн модлог ургамлын үржүүлгийн талбайд ирэх тавдугаар сараас тариалж эхлэнэ. Энэ нь цэцэрлэгийн ногоон байгууламж болон хот, суурин газрын ногоон байгууламжинд тарих тарьц, суулгацын эх бүрдүүлэх ажлын нэг хэсэг болж байгаа юм.