Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“БНМАУ-ЫН ҮЕИЙН БУДДЫН ШАШИН, СҮМ ХИЙДИЙН АСУУДЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
“БНМАУ-ЫН ҮЕИЙН  БУДДЫН ШАШИН, СҮМ ХИЙДИЙН АСУУДЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

“БНМАУ: Буддын шашин, сүм хийдийн асуудал”сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр боллоо.  

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн  БШУЯ-ны захиалгаар “БНМАУ: Социализм ба бурханы шашин”  төслийн судалгаа явуулж байгаа юм. Энэхүү  судалгааны ажлынхаа үр дүнгээр  өнөөдрийн хурлыг зохион байгуулж  “БНМАУ-ын буюу 1944-1990 оны үеийн БНМАУ дахь шашин, сүм хийдийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Тус хуралд  ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн МУИС, МУБИС, Гандан тэгчинлэн хийдийн Эрдэм соёлын хүрээлэн зэрэг  энэ чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажил явуулдаг дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид оролцож байна. Өнөөдрийн хурлаар шашин сүм хийдийн төлөв байдал өнгөрсөнд ямар байсан, одоо, ирээдүйд  ямар  чиглэлээр судлах шаардлагатай вэ гэдэг асуудлаар  голлож  хэлэлцэх аж.  

 Энэ үеэр Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Г.Мягмарсамбуу “БНМАУ-ын үед буюу өөрөөр социализмын үед ард түмнийг шашингүй үзлээр хүмүүжүүлж байсан, шашин сүм хийдийг хааж байсан, ард түмний шүтэж бишрэн эрх чөлөө хязгаарлагдмал хаалттай байсан гэдгийг бид бүгд мэднэ. Гэвч тухайн үед Төрөөс үндэсний шашины соёл өв уламжлалыг хадгалж үлдэх талаар тодорхой бодлого баримталж, олон шийдвэр гарган хэрэгжүүлж байсныг төдийлөн анзаардаггүй.  Тухайлбал 1944-1960 онд БНМАУ-д 7 сүм хийд ажиллаж байсан.  Тэдгээр сүм хийдэд  бараг 1000-аад лам нар байсан байна. Үүнээс гадна 1960 оноос хойш Гандантэгчиндэн хийдийн үйл ажиллагаа улам өргөжиж лам нарын тоо өсч “Шашны дээд сургууль” байгуудагдсан байдаг. Мөн  Далай лам  монголд 2  ч удаа айлчилсан, Азийн буддистуудын энх тайвны байгууллага байгуулагдсан гээд шашин соёлын үйл явдалд тэмдэглэгдэх олон үйл явдал  тэр үед өрнөж байсан” гэдгийг онцлов.  

  


Бусад мэдээлэл