ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэмтдийн
баг “Олонлог” сургуулийн захиалгаар “IB diploma Physics” номыг орчуулжээ.
ФТХ-ийн
салбарын эрхлэгч, доктор Ц.Энхбатаар ахлуулсан эрдэмтдийн
багийн орчуулсан тус орчуулгыг “Олонлог” академи сургууль 2 боть
ном болгон хэвлүүлсэн бөгөөд өнөөдөр шинэ номны нээлтээ хийлээ.
Энэхүү ном нь 10 жилийн сурагчид, Их дээд
сургуулийн оюутнууд болон сонирхогчдод зориулжээ. “Энэ нь олон улсын бакалаврын
түвшинд бичигдсэн маш сайн сурах бичиг юм. Аливаа улс орон хүүхдээ сургахад
сурах бичигтэй байх нь чухал. Хэдийгээр сайн багш чухал ч, сурах бичиггүй л бол юм сурахад амаргүй. Тиймээс
энэ чиглэлээр суралцаж буй хүүхэд залууст болон монголын физикийн шинжлэх
ухаанд энэ ном үнэтэй хувь нэмэр боллоо” хэмээн “Олонлог” академи сургуулийн
захирал Б.Баясгалан онцлов.
“IB diploma
Physics” сурах бичиг нь IB syllabus буюу International Baccalaureate хөтөлбөр
юм. Энэ нь 15-19 насныханд чиглэсэн олон улсын итгэмжлэл бүхий хөтөлбөр бөгөөд
уг хөтөлбөрийг Швейцарь улсад 1960-аад оноос санаачлан хэрэгжүүлж эхэлснээс
хойш одоогийн байдлаар дэлхийн 75 орны 2000 их сургууль, коллежид хүлээн
зөвшөөрдөг болжээ.
Энэхүү программын
хүрээнд сурагчид хэл шинжлэл болон уран зохиол бие хүн ба нийгэм, математик,
урлан, шинжлэх ухаан, хэлний мэдлэг олж авах гэсэн 6 салбарын хичээл үздэг. Түүнчлэн
эссэ ЕЕ /extended essay/, мэдлэгийн онол ТОК /theory
of knowledge/ болон бүтээлч үйл
ажиллагаа ба үйлчилгээ CAS /creativity, action and service/ гэсэн гол зарчим дээр тулгуурлан
хичээллэдэг. Мөн сурагчдад салбар
хоорондын сэтгэлгээг идэвхижүүлэх чухал ач холбогдолтой аж.
Энэхүү ном нь
нийт 8 бүлэгтэй бөгөөд бүлэг доторх
сэдэв бүр суралцах зүйлсийн товч агуулга, чиглэл өгөх хураангуй, өөрийгөө
шалгах тест, онолын мэдлэг мөн шинжлэх ухааны мөн чанар гэсэн хэсгүүдийг оруулж
өгчээ.
Тус номыг физикийн гүнгийрүүлсэн сургалттай дунд сургуулиудад бэлэглэх
юм байна.