Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН СУУРЬ АСУУДЛААР ЭРДЭМТЭДТЭЙ САНАЛ СОЛИЛЦЛОО
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН СУУРЬ АСУУДЛААР ЭРДЭМТЭДТЭЙ САНАЛ СОЛИЛЦЛОО

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва өнөөдөр ШУА дээр зочилж Монгол Улсын хөгжлийн суурь асуудлаар  эрдэмтэн судлаач нартай санал солилцлоо.

Д.Тэрбишдагва "Монгол Улсыг тогтвортой хөгжүүлэх, гурван сая хүнийг хэрхэн хангалуун, аз жаргалтай амьдруулах, манай улсад тохирсон хөгжлийн оновчтой гарц нь юу байх зэрэг шийдэл шаардсан асуудал байна.  Хөгжил дэвшлийн цөм  нь Монгол хүн байх нь улам бүр тодорхой болж байна.

Төрд ажиллах боловсон хүчнээ бэлдэх, баялаг бүтээх ирээдүйн үйлдвэрийн мастер-эздүүдийг төрүүлэх, мэргэшсэн,  ажилсаг монголчуудыг  бий болгох чиглэлээр   өргөн хүрээтэй, далайцтай бодлого хэрэгжүүлэх нь  Монголын төрийн үүрэг. Энэ бүгдийн үндэс нь ажилсаг, оюунлаг  монгол хүн  байх тул бүх монгол хүн ажилсаг байгаасай. Одооноос ярьж, хэрэгжүүлээд эхэлбэл, 20-30 жилийн дараа “Ажилсаг монгол” гэдэг брэнд бий болох болов уу. Энэ том 2 хөршийн дунд амьдарч байгаа бид ажилсаг л байхгүй бол дээшээ гарч ирэхгүй юм байна гэдэг үүднээс  “Ажилсаг монгол”  хөтөлбөрийг санаачлан,  хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эрдэмтэд та бүхний санал бодол чухал байна”  гэдгийг уулзалтын эхэнд онцолсон юм.  

Уулзалтад оролцсон эрдэмтэд  улс орны хөгжлийн зам гацаатай байна. Тиймээс гарцаагүй шинэчлэл хийх цаг болсон.  Төрийн албаны залгамж халаа үгүй болж, хээл хахууль газар авлаа. Монголын нэр хүнд дэлхийд унаад байна. Монголчуудад итгэхээ больж эхэллээ. Энэ бүгдийг засч авахын тулд одоо үндсэн хуулийн өөрчлөлтөө зоригтой хийж авах хэрэгтэй байна гэдгийг онцолж байлаа.  Мөн төр засаг эрдэмтэддээ итгэдэггүй хэвээрээ байна. 2016 оны сонгуулиар  МАН шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтыг 5 дахин нэмэгдүүлнэ гэж гарч ирсэн. Одоо 2 жил өнгөрөөд байхад 5 хувь ч нэмээгүй байгааг гишүүний анхааралд хүргэв. 

 


Бусад мэдээлэл