2019 ОНООС ЭХЛЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ СУУРЬ СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА
Эрдэмтэн, судлаач та бүхнийг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр
тогтоолоор баталсан "Шинжлэх, ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх
журам"-ын дагуу суурь судалгааны төслийн баримт бичгийг боловсруулан сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Суурь судалгааны төсөлд тавигдах шаардлага:
- Төсөл нь: - Дээр дурдсан журмын 1.4.1 дэх заалтад
нийцсэн байх
-
Журмын 3.2 дахь хэсэгт заасан бүрдэлтэй байх
-
Төслийн зардлыг журмын 6.3 дахь хэсэгт нийцүүлэн тооцох,
- Төслийн өртөг зардлыг БСШУ-ны Сайдын 2016 оны А/319 дүгээр
тушаалын хавсралтаар батлагдсан “ Шинжлэх ухаан, технологийн төслийн
өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих
журам”-ыг баримтлан бодитой тодорхойлсон
байх,
- Төсөл хэрэгжих хугацаа
3 хүртэлх
жил, нийт санхүүжилтийн хэмжээ 50
сая төгрөг хүртэл
байх,
Төсөлд тавигдсан шаардлагыг бүрэн
хангасан суурь судалгааны төслийн баримт бичгийг 2018 оны 04
дүгээр сарын
25-ны өдрийг
хүртэл (http://www.project.edu.mn/) цахим хаягаар хүлээн
авна.
Холбоо барих утас: 260325
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ
Бусад мэдээлэл