ШУА-ийн Философийн хүрээлэн, ЮНЕСКО-ийн Mонголын үндэсний комисстой хамтран жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гаригт Дэлхийн философийн өдрийг тэмдэглэж “ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ: ОЮУНЫ СОЁЛ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал энэ оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ШУА-ын Тэргүүлэгчдийн газрын хурлын танхимд зохион байгуулав.
Хурлын өмнө Юнескогийн Монголын Үндэсний
Комиссын ЕНБДарга С.Уянга нээж үг хэлэв.
Эрдэм шинжилгээний бага хуралд: ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор (Sc.D), профессор Ш.Ариунаа “Орчин үеийн оюуны соёл: Урлагийн философи”, доктор (Ph.D) Б.Галиндэв “Нийгмийн эрсдэл ба ёс суртахууны асуудал”, доктор (Ph.D) Р.Дарьхүү “Монголын нийгмийн хөгжил ба хүний хөгжил”, доктор (Ph.D), докторант Г.Уянга “Боловсрол-тогтвортой хөгжлийн үндэс болох нь”, доктор Ц.Батцэрэн “Тогтвортой хөгжил ба их сургуулийн нийгмийн хариуцлага”, доктор (Ph.D) Д.Оюунгэрэл “Хүний хөрөнгө: Ёс суртахуун”, доктор (Ph.D) Б.Буяндэлгэр “Спортын философийг Монголд хөгжүүлэх асуудалд”, докторант Б.Нарантунгалаг “Тогтвортой хөгжилд боловсролын үүрэг”, докторант Б.Наранбаатар “Нийтлэг нөөцийн эзэмшил дэх ёс зүйн асуудал”, докторант Ч.Ичинхорлоо “Нийгмийн гоо сайхны гоёл тогтвортой хөгжлийн үндэс болох нь”, магистр Ж.Бямбасүрэн “Улс орны хөгжлийн эзэн нь хүн мөн”, доктор Ц.Батбаяр “Аж үйлдвэржсэний дараах нийгмийн үзэл баримтлал ба тогтвортой хөгжил” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.
Хуралд
тавигдсан илтгэлүүд нь урлагийн философи, соёлын философи, ёс зүй, шашны
философи, улс төрийн философи, хүний тухай философи, техникийн философи зэрэг
философийн бүх чиглэлийг хамарч буй бөгөөд эмхэтгэн ном болгон хэвлүүлж, олон
нийтийн хүртээл болгож буйгаараа онцлогтой.
Мөн эцсийн дүндээ тогтвортой хөгжлийн асуудлыг философийн үүднээс шинжилсэн, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг монголын оюуны соёлын үнэт зүйлс, үндэсний онцлог, сэтгэлгээний өв уламжлалдаа нийцүүлэн бүтээлчээр хэрэглэх боломж, арга замыг эрэлхийлж буйгаараа энэ удаагийн Дэлхийн философийн өдөрт зориулан зохион байгуулж буй “Тогтвортой хөгжил: оюуны соёл” эрдэм шинжилгээний бага хурал чухал ач холбогдолтой.
Хурлын төгсгөлд хэлэлцсэн асуудлуудаар эрдэмтэд санал, бодлоо солилцож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.