“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” ЗОХИОН БАЙГУУЛАВ
Дэлхийн шинжлэх ухааны өдөр болон Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан ШУА-ийн Газарзүй, Гео-экологийн хүрээлэнд энэ оны 11 дүгээр сарын 10-ны өдөр“Нээлттэй
хаалганы өдөр” зохион байгуулав.
Өдөрлөгт БСШУСЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Д.Одгэрэл, ШУА-ийн Гадаад харилцаа, хамтын
ажиллагааны хэлтсийн дарга, доктор, профессор Р.Бандий, “Юнеско”-ийн мэргэжилтэн Н.Чимэддулам,
ШУА-ийн Газарзүй, Гео-экологийн хүрээлэнгийн
захирал Д.Баттогтох болон албаны бусад төлөөлөл эрдэмтэн судлаачид оролцов.
Нээлттэй хаалганы өдрөөр ШУА-ийн Газарзүй, Гео-экологийн хүрээлэнгийн захирал Д.Баттогтох олон
нийтэд эрдэм шинжилгээний бүтээл, хэвлэмэл бүтээлүүдийг танилцуулах, Монгол орны хүрээлэн буй орчинд тулгамдаж буй
асуудлыг онцлон авч үздэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд буй өнөө үед байгалийн нөөцийн ашиглалт, байгалийн
хувьсал өөрчлөлт, хүн амын суурьшилт, хөдөлгөөн болон нийгэм эдийн засгийн орон
зайн зохион байгуулалт, усны нөөц, усны нэгдсэн менежмент, цэвдэг, ой, хөрс,
цөлжилт, бэлчээрийн төлөв байдлыг судлах, хүн болон байгалийн үйл ажиллагааны
сөрөг нөлөөллийг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн
нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээх арга, технологи боловсруулах чиглэлийн туршилт,
эрдэм шинжилгээ судалгааны үр дүнг цахим хэлбэрээр цахим сэтгүүл, цахим мэдээллийн байрлуулж, олон нийтэд танилцуулав.
ШУА-ийн Газарзүй, Гео-экологийн хүрээлэнгийн нэрэмжит Хүрээлэн буй орчны Шинжлэх ухаан ба технологийг хөгжүүлэх, сургалт судалгааны ажлын үр дүнгээр манлайлсан "Шилдэг оюутан"-аар М.Оюунгэрэл, Баярбат нарт тус тус өргөмжлөл, тусгай шагналыг гардуулан өгөв.
Ерөнхий
боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан “Хүн ба Байгаль” сэдэвт зургийн уралдааны ялагч С.Энх-Ирээдүйд өргөмжлөл, тусгай шагналыг гардуулан өгөв.
“Нээлттэй хаалганы өдөр”-т хүрэлцэн ирснээр тус хүрээлэнгийн бүтээл, багаж, төнөг төхөөрөмж,
зургийн цомог, дижитал зураг, лаборатори, мэдлэгийн порталтай танилцах
боломжтой бөгөөд ирэх сарын 12-ны өдөр хүртэл зохион байгуулах юм.
Бусад мэдээлэл