Вэбсайтын цэс
Хэлний сонголт
"ЭРМИТАЖ ДАХЬ НОЁН УУЛЫН ЭРДЭНЭС" БҮТЭЭЛИЙГ ХЭВЛҮҮЛЛЭЭ
"ЭРМИТАЖ ДАХЬ НОЁН УУЛЫН ЭРДЭНЭС" БҮТЭЭЛИЙГ ХЭВЛҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2011 оны 5 сард ОХУ-д айлчилах үед тохиролцсон асуудлуудын нэг нь тус улсад хадгалагдаж буй монголын соёлын өвийг хамтран судлах, хэвлэн нийтлүүлэх, хуулбарлах асуудлыг тавьж, хэрэгжүүлэх үүргийг Монгол улсын Шинжлэх Ухааны Академи, түүний салбар хүрээлэнд үүрэг болгожээ. Олон жилийн турш хамтын судалгааг эхлүүлэх, хамтын бүтээл туурвих, хэвлэн нийтлүүлэх зөвшөөрлийн асуудлыг Түүх, Археологийн хүрээлэн, түүний захирал доктор С.Чулууны зүтгэлийн үр дүнд "Эрмитаж дахь Ноён уулын эрдэнэс" бүтээлийг эрдэмтэн И.Элихина гүйцэтгэж, Түүх, Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд Монгол хэлэнд хөрвүүлэн, хянан тохиолдуулан Монгол хэлээр анх удаагаа цогц бүтээл гаргалаа.

Тус бүтээлийн нээлтэд (2017.07.04) Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл болон түүх, соёл, хэл шинжлэлийн эрдэмтэн судлаачид, зочид төлөөлөгчид оролцов. Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ тус ажлыг цаашид онцгойлон дэмжих, "Их Монгол" сангаас дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллахаа илэрхийлэв. Тус бүтээл нь Ноён ууланд П.к.козловын удирдсан хээрийн шинжилгээний ангийн 1924-1926 оны хооронд малтлагаас илэрсэн дурсгалуудыг цогцоор нь анх удаагаа нийтлэж байгаа бүтээл болно. Түүх, Археологийн хүрээлэнгээс үргэлжлүүлэн "Хархорины гайхамшиг", "Алтан ордон улсын өв" зэрэг бүтээлүүдийг хэвлэн нийтлүүлэхээр ажиллаж байна.



Бусад мэдээлэл