Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгээс “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг 10 дугаар сарын 14-ний өдөр ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн 1-р байр, Ботаникийн цэцэрлэгт зохион байгууллаа. Өдөрлөгийг нээж ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл үг хэлсэн юм.
Өдөрлөгт ШУА-ийн удирдлагууд, харъяа хүрээлэнгийн ажилтан албан хаагчид идэвхтэй оролцлоо. Өдөрлөгийн үеэр нийт 7 төрлийн 1000 гаруй мод сөөгийг суулгажээ. Цаашид энэхүү үйл ажиллагааг хавар, намрын улиралд тогтмол зохион байгуулах аж.