Монгол Улсын Гадаад хэргийн яам, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Занжан Их Сургуулийн Ил Хаад Судлалын Төв хамтран “Иран дахь Ил Хаадын Өв" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулна. Үзэсгэлэнгийн нээлт 10 дугаар сарын 5-ны өдрийн 11.00 цагт Монголын Үндэсний музейд болно. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Шинжлэх ухаан, инновацийн бодлого зохицуулалтын газрын дарга Т.Ган-Эрдэнэ, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, Монгол Улсаас Иран улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд О.Дамбийням, Исламын Бүгд найрамдах Иран улсын Гадаад хэргийн яамны Олон улсын Боловсрол, судлагааны төвийн Орлогч дарга Доктор.Мортеза Даманпак, Занжаны их сургуулийн Монгол судлалын төвийн захирал, Доктор. Масауд Баят нар оролцоно.