Монгол улсын ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар 5 дугаар сарын 25-29-ний өдрүүдэд Бүгд найрамдах Казахстан улсад ажлын айлчлал хийгээд ирлээ.
Айлчлалын үеэр Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Олон улсын Түрэг академи хооронд “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг 5 дугаар сарын 26-ны өдөр Астана хотноо байгууллаа. Хоёр тал 2014 онд “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг байгуулж байсан бөгөөд энэ удаад эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа, төсөл хэрэгжүүлэх, соёлын өвийг сэргээн засварлах, хадгалах, хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.
Талууд түрэг судлал, монгол болон нүүдлийн соёл иргэншил судлал, түрэг-монголын түүхэн харилцаа, казак үндэсний соёл, зан үйлийн харьцуулсан судалгаа, археологи, угсаатны зүй, алтай судлал, хэл шинжлэл, аман зохиол судлал, соёлын өв, музей судлал гэсэн чиглэлүүдпээр хамтран ажиллах юм.