Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА

XVII жарны “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн үндэсний уламжлалт “Цагаан сар”-ын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган ажил, хөдөлмөрөөрөө тэргүүлсэн хүмүүст төрийн дээд одон медаль хүртээсэн билээ.

ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 28 дугаар зарлигаар шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүст өнөөдөр /2017.02.24/ шагналыг гардуулав.

“Алтан гадас одон”-оор Палеонтологи, геологийн хүрээлэнгийн ЭША Ц.Оюунчимэг, Философийн хүрээлэнгийн номын санч Л.Өсөх, Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн нягтлан бодогч Л.Ренчинбадам, Олон улсын Монгол судлалын холбооны судлаач Ч.Нарантуяа, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Ц.Рэнцэнханд нарыг тус тус шагнажээ.

Нийт шагнагдсан эрдэмтэн судлаач, ажилтан албан хаагчдадаа баяр хүргэе.



Бусад мэдээлэл