Монгол Улсын
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Улаанбаатар хотын утааг эрчимтэй
бууруулах асуудлыг судалж, шинжлэх ухааны үндэслэлтэй санал боловсруулах үүрэг
бүхий Ажлын хэсгийн анхны хурал /2017.01.07/ боллоо.
Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Дэд ахлагчаар ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл нар ажиллаж байгаа юм. Ажлын хэсгийн хуралд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга, академич Т.Ган-Эрдэнэ, ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, академич Б.Баярт, БСШУСЯ-ны Инноваци, өндөр технологийн хэлтсийн дарга Д.Одгэрэл, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн зөвлөх профессор, академич Д.Содномдорж, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн зөвлөх профессор, академич С.Батмөнх, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн зөвлөх профессор, механикийн ухааны доктор Д.Готов, ШУА-ийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга Б.Авид, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ нар оролцлоо. Хурлын үеэр БСШУС-ын сайд цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөтэй танилцаж, дараагийн хурлаар хэлэлцэх асуудлын талаар санал солилцов. Мөн эрдэмтдийн ирүүлсэн санал, төслүүдийг ойрын хугацаанд танилцуулахыг үүрэг болголоо.