Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ШУА МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ПАРКТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Тэргүүн, дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Мэдээллийн технологийн шинжлэх ухааны паркийн ерөнхий захирал Б.Буян-Өлзий нар өнөөдөр “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн зорилго нь эрдэм шинжилгээ, судалгаа боловсруулалт, технологи дамжуулалт, гарааны бизнесийн эко орчинг бий болгох, энтрепренёрыг дэмжих тогтолцоо болон сургалтын дэвшилтэт боломжуудыг нэвтрүүлэх юм.

Тус ажиллагаанд ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, академич К.Дорж, Удирдлага санхүүгийн хэлтсийн дарга А.Баярбаатар, Нийгмийн ухааны салбарын бага чуулганы эрдэмтэн, нарийн бичгийн дарга, доктор Ц.Энхчимэг,   МТ-ШУП-ийн Инноваци технологи дамжуулах төвийн дарга Д.Батхуяг, Инкубатор бизнес хөгжүүлэлтийн төвийн дарга П.Наранцэцэг, МШУ-ны Сэтгүүлийн холбооны тэргүүн, доктор С.Батмөнх нар байлцав.

Уг санамж бичгийг байгуулснаар өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зах зээлд инновацийн бүтээгдэхүүнийг бий болгох, мэдээллийн технологийн дэвшилтэт бүтээгдэхүүнийг нутагшуулах, туршлага солилцох чиглэлээр үйлдвэрлэл эрхлэгчид, эрдэмтэн судлаач нартай хамтрах,  шинжлэх ухааны паркийн чадавхийг дээшлүүлж, олон улсын түвшинд ойртуулах, оюуны өмчийг хамгаалах бүтээлийн тоо, ач холбогдлыг нэмэгдүүлэх, хамгаалсан эрхийг үйлдвэрт нэвтрүүлэх талаар хамтрах зэрэг олон боломж бүрдэж байгаагаараа ач холбогдолтой юм.


 



Бусад мэдээлэл